Байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэнэ
УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр 14.00 цагт сайд нарыг томилох, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотойгоор үдээс өмнөдөө нэр бүхий зургаан байнгын хороог хуралдуулахаар төлөвлөөд байна.
Одоогоор УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан эхэлж, УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.
Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хараахан эхлээгүй, ирц бүрдэхийг хүлээж буй юм.
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өргөн мэдүүлсэн/.
4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
5.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
6.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/.
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 08-ны Мягмар гарагт 14.00 цагаас:
- Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудал /Засгийн газар 2015.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх;
- Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хаалт.
URL: