Шинэ хамтын гэрээнд ажилчдаас санал авна
Эрдэнэт үйлдвэр ХХК, компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 оны хамтын гэрээний биелэлтийг гаргах, шинэчлэн байгуулах хамтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.
Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийг Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Төгсбаяраар ахлуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсэг хамтын гэрээний биелэлтийг гаргаж дүн шинжилгээ хийх бөгөөд ажилчдаас шинэчлэн байгуулах хамтын гэрээнд оруулах санал хүсэлтийг авч нэгтгэх аж.
URL: