Габриал Гарсиа Маркесыг Америкийн тагнуул мөрдөж байжээ
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нэрт зохиолч Габриэл Гарсиа Маркесыг 20 гаруй жилийн турш мөрдөн мөшгиж байсан талаар Washington Post мэдээлжээ. Тус сонины мэдээллээр бол, 1961 онд Габриэл Гарсиа Маркес эхнэр хүүхдийнхээ хамт АНУ-д ирсэн тэр цагаас энэ ажиллагаа эхэлсэн байна. Шалтгаан нь зохиолч Кубын мэдээллийн Prensa Latina агентлагт ажиллаж байсантай холбоотой байсан гэнэ. Зохиолч АНУ-д анх хөл тавихдаа 33 настай байжээ. Гэхдээ Маркес ч АНУ-д удаагүй бөгөөд хоёр жилийн дараа тус улсаас явжээ. Харин хоёр жилийн дараа Кубад хувьсгал ялж, Фидель Кастрогийн талынхан засгийн эрхийг авсан бөгөөд АНУ тус арлыг өөртөө дайсагнадаг орнуудын тоонд оруулсаар ирсэн билээ.
Зохиолчийг тагнах тушаалыг тухайн үед Холбооны мөрдөх товчооны дарга байсан Эдгар Гувер өгч байсан бөгөөд тагнан мөрдөх энэ ажиллагаа 24 жилийн турш үргэлжилжээ. Одоогоор цуглуулсан мэдээллээс 137 хуудас материал нь ил болоод байгаа бол үлдсэн 133 нь нууц хэвээр үлджээ. Түүний том хүү Родригес аавыгаа коммунист байгаагүй, бас радикал үзэлтэн ч байгаагүй, улс төрийн ямар нэгэн байгууллагын гишүүн байгаагүй гэж ярьсан байна.
Габриэл Гарсиа Маркес 2014 оны дөрөвдүгээр сарын 17-нд 87 настайдаа таалал төгссөн билээ.
Д.Ариун
Эх сурвалж: www.polit.mn
URL: