Татан буугдах жагсаалтад “Гал үндэстэн”,”Хамаг Монгол” ТББ оржээ

11039648_811529702263279_867641136_oУлсын бүртгэлийн ерөнхий газраас санхүүгийн тайлангаа зургаа болон түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаад байгаа юм.

Тайлангаа өгөөгүй нийт 11,793 төрийн бус байгууллага, сан байгаа бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дээрх аж ахуйн нэгжүүдийг улсын бүртгэлээс хасч татан буулгахаар мэдээлжээ.

Хуулийн дагуу байгууллагыг татан буугдсанаас хойш 25 жилийн хугацаанд дахин сэргээх боломжгүй байдаг.

Эдгээрийн дотор “Гал үндэстэн” холбоо, “Онги гол” хөдөлгөөн, “Хамаг Монгол” төсөл зэрэг олны танил хүмүүсийн толгойлдог байгууллага цөөнгүй байгаа аж. Энэ үйл явдлыг зарим төрийн бус байгууллага эсэргүүцэж эхэлжээ.

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я. Цэрэнханд энэ тухай “Улсын баялгийг хулгайлж хэдэн тэрбумын хохирол учруулчихаад орлогоо нуун дарагдуулсан, тавараа төлдөггүй хүмүүсийг төр өршөөхөөр болж байна. Гэтэл цалин мөнгөгүй, бор зүрхээрээ ажиллаж байгаа төрийн бус байгууллагаа төрөөс дарамталж байгааг эсэргүүцэж байна” гэлээ.

Хуулийн дагуу байгууллагыг татан буугдсанаас хойш 25 жилийн хугацаанд дахин сэргээх боломжгүй байдаг юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих