Таван толгойн ажилчид ажил хаяна

Өмнөговь аймаг дахь төрийн өмчит Таван толгойн 100 гаруй ажилчид ажил хаялт зарлахаар болжээ. Таван толгойн ажилчид өчигдөр энэ талаар манай сонин руу утсаар мэдээлэл ирүүлсэн юм.

Ажил хаялт зарлах болсон учир нь ажилчид хөлсний гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд байгууллагаас нь хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж удаа дараа худлаа хэлж ирсэн гэнэ. Мөн Таван толгойн ажилчдын цалин хөлс бусад уул уурхайн хувийн компаниудын дэргэд харьцангүй бага байгаа юм байх. Тухайлбал, оператор хийдэг ажилтан сард 750 мянган төгрөг авч байхад бусад аж ахуйн нэгжүүдэд ийм төрлийн ажилтныг нэг сая 800 мянган төгрөгөөр цалинжуулж байна гэж мэдээлсэн.

Таван толгойн уурхайн үндсэн ажлыг явуулдаг ажилчдын эрх зөрчигдөж байхад дарга, албан тушаалтнууд нь бодит байдлаас өөрөөр олон нийтэд ташаа мэдээлэл хүргэдэг гэж ажилчид ярьж байв.

Б.ОДМАА

Тус мэдээллийн бусад мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Very well spoken really. .

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Regards! Ample stuff.

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Thanks, Numerous information.

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

You said this adequately!

Сэтгэгдэл бичих