Гишүүд дүрэм зөрчжээ

210331655ed2e7b8a68371Энэ сарын 1-нээс эхлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Гэвч зарим төрийн түшээдэд энэ хамаарахгүй байгаа бололтой. УИХ-ын баталсан хуульд зааснаар явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал цагаан гарц, ногоон гэрлээр гарах ёстой хэмээн заасан байгаа. Хэрэв уг заалтыг зөрчвөл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200 төгрөгөөр торгоно гэж заасан. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талаар зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгажээ. Эрхэм төрийн түшээд өөрсдийн баталсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа хэрхэн дагаж мөрдөж буйг та бүхэн зурагнаас харж байгаа биз ээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих