Л.Гансүх өлсгөлөн зарлана
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өлсгөлөн зарлахаар болжсон байна. Учир нь түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон билээ.
Улмаар шүүх хурал болтол Л.Гансүхийг цагдан хорьж, мөн дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр болсон юм. Шүүх хурлыг шүүхийн танхимд бус шоронд хийж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж Л.Гансүх үзэж байгаа аж.
Тиймээс хурлыг шүүхийн танхимд хийхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Мөн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэдгээ илэрхийлсээр байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг Л.Гансүхийн өмгөөлөгчид маргааш Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас хийх гэнэ.
URL: