ОБЕГ-ын аврагчид хойд хөршид гарсан түймрийг унтраахаар ОХУ-ыг зорьлоо

144161056455ed3b44572e5ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад олон мянган гектар газрыг хамарсан ойн түймэр дэгдэж байгаль экологийн болон эд материалын хохирол учирч, хүнд нөхцөл байдал үүссэн.

Иймээс Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын аврах тусгай анги, авто бааз, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 50 хүний бүрэлдэхүүнтэй аврагчид хойд хөршид гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорьлоо.

Тэднийг үдэх ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын үүргийг хариуцагч, УОК-ын дарга бөгөөд Хууль зүйн сайд Д. Дорлигжав оролцож “Ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд оролцож олон удаа хүнд нөхцөлд ажилласан дадлага, туршлагатай бие бүрэлдэхүүн явж байна. Хариуцан ажиллаж байгаа нэгжийн дарга нар нь баг бүрэлдэхүүнийг бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлэн, сахилга баттай байж аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна” гэлээ”.


URL:

Сэтгэгдэл бичих