Рэппер Gee гаднаа ширүүн ч дотроо уяхан амьтан гэнэ
Хурц үг хэллэгтэй дуу, шийдэмгий яриагаараа, үнэнч зангаараа олон залуусын хүндэтгэлийг олсон рэппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өнөөдөр хэдийн Хип-Хоп сонирхогч залуусын шүтээн болсон.
Тэрбээр ихэнхдээ өсөж торнисон гэр хороолол дахь амьдралыг өөрийн уран бүтээлдээ тусган, хэнээс ч айж эмээлгүй хараал зүхлийг дуундаа багтаасан нь түүнийг өнөөдрийн амжилтанд хүргэсэн.
Эхнэр охин хоёртоо юу, юунаас ч илүү хайртай гэдэг тэрбээр саяхан эхнэртэйгээ Дархан хотын гүүрэн дээр хоёулхнаа болзож, тэрүүхэндээ романтиклаад амжжээ. Тэрхэн агшинд эхнэртэйгээ авахуулсан зурагаа “Facebook”-тээ байршуулсан бөгөөд түүнийг фенүүд нь “гаднаа ширүүн төрхтэй ч, дотроо уяхан амьтан юмаа” хэмээж байна.
А.Док
URL: