Ерөнхийлөгчийн гарын мөнгөний хэмжээг нийтэд зарлахгүй
Өнөөдөр Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе хил хамгаалах алба хааж байгаад тэсрэх бодисонд өртөж хөлөө тайруулсан хоёр цэргийг эмнэлэгт эргэж очсон билээ.
Тэрээр дээрх хоёр цэрэгт гарын мөнгө өгсөн бөгөөд дугтуйнд хийсэн гарын мөнгөний хэмжээ хэд болохыг сонирхох иргэдийн тоо нилээдгүй байна.
Солонгос улсын үе үеийн Ерөнхийлөгчид гарын мөнгө өгдөг уламжлалтай бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн тусгай зардалд зориулан жил бүр улсаас төлөвлөж өгдөг мөнгөний нэг хэсэг юм. Тиймээс гарын мөнгөний хэмжээ болон түүний зориулалтыг нийтэд зарладаггүй боловч тэд нэг удаадаа нэгээс гурван сая воны гарын мөнгө өгдөг ажээ.
Мөн Ерөнхийлөгчид гарын мөнгө өгөхдөө мөнгөтэй дугтуйг өөрсдийн гараар хаяглаж, дотор нь зурвас бичиж өгдөг бөгөөд тийм дугтуйг цуглуулагчид дуудлага худалдаагаар нэгээс хоёр сая воноор худалдаж авдаг байна.
URL: