Гэмтлийн эмнэлгийн цонхоор хүн үсэрч, амиа алджээ
Өнгөрсөн пүрэв гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зургадугаар давхарын цонхоор нэгэн настай эмэгтэй үсэрч амиа алдсан гэнэ.
Тэрбээр амиа хорлох оролдлого хийгээд гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байжээ. Талийгаач 54 настай эмэгтэй Ш эмнэлэгт гарынхаа судсыг ханасан байдалтай ирсэн гэх бөгөөд оёдол тавиад явуулах гэтэл шөрмөс нь тасарсан байсан тул мэс засалд оруулахаар гар сарвууны тасагт хэвтүүлжээ.
Гэвч тэрээр амиа хорлох оролдлого дахин хийж, цонхоор үсэрсэнээр нас баржээ. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй нөхөртэйгээ автомашины осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдэн иржээ.
Улмаар ухаан ороод нөхрөө нас барсныг мэдээд, сахиур охиноо бие засах хооронд цонхоор үсэрсэн бололтой. Эл хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
URL: