Өнөөдөр 40, 50 мянгатын орон сууцны халуун усыг хязгаарлана

Жил бүрийн зуны улиралд өвлийн бэлтгэл, засварын ажил үргэлжлэн нийслэлийн орон сууцны хороололд оршин суугчид, аж ахуйн нэгжүүдийн халуун усыг тасалдаг.

Өнгөрсөн саруудад хуваарийн дагуу халуун усыг хязгаарласан. Зарим дүүрэг, хороонд засвар, шинэчлэлтийн ажил дуусч нэг өдөр халуун, хүйтэн усыг тасалж байгаа.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооллын халуун хүйтэн усыг өчигдөр 10.00-17.00 цагийн хооронд тасалсан. Харин өнөөдрөөс эхлэн ирэх есдүгээр сарын 10-н хүртэл дараах газруудад халуун усны хязгаарлалт хийх юм байна.

Үүнд “Сэргэлт”, “Хайрхан”, “Автобус-1″, “Атар өргөө”, “Дулааны сүлжээ” ХК, Хараагүйчүүдын үйлдвэр, 19-р хорооллын орон сууцууд, ЦШСГ, Хан-Уул дүүргийн Тамгын газар, “Гутал “,” Таван-Эрдэнэ”,” Монгол гар хивс”, “АПУ” ХХК болон Хан-Уул дүүргийн үйлдвэр албан газрууд, УИД, ОХУ-ын ЭСЯ, Нийслэл даатгал орчмын болон 40, 50 мянгатын бүх орон сууцууд хамрагдах юм байна.

Мөн МҮЭ-ийн соёлын төв ордон, Голомт хотхон, “Өгөөж чихэр боов”, Хүмүүн эмнэлэг, V хороолол, Эмийн завод, “Сарора” зочид буудлын орчмын орон сууц албан газруудын халуун усыг тус тус хязгаарлахаар “Дулааны шугам сүлжээ” ХК шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих