Шинэхэн арслан Э.Оюунболд дүрэм зөрчсөн үү?
Энэ жилийн наадмын түрүү бөх, шинэхэн арслан Э.Оюунболд хүүхдээ өвөр дээрээ аван жолоо барьж буй зургаа фейсбүүктээ оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.
Учир нь энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байгаагаа баримтжуулсан уг зураг фейсбүүкчдийг хоёр талцуулаад байна.
Өөрөө цагдаагийн албан хаагч байж дүрэм журмаа биелүүлэхгүй байна, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасангүй, өөрөө ч бүсээ зүүгээгүй байна гэх зэрэг олон шүүмжлэлийн хажуугаар магтаж, өмөөрсөн ч сэтгэгдлүүд бичигджээ.
URL: