Шилэрдэг Шийлэгдамба даргадаа ‘’гардуулжээ’’
Үе үе алга болж, үхрийн дуунаар сэрж ажилдаа ирэх болсон ЭМС-ийн сайд Г.Шийлэгдамба сайд шинэхэн ажлаа аваад эдүгээ бараг тавантай сураг тасран алга болжээ. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр нь намынхаа Гүйцэтгэх товчооны хурал хийх гээд генсекээ дуудуулахад нь ажил дээрээ ч байхгүй, нам дээр ч үзэгдэхгүй ажин түжин болж, хэд хоног шилрэн алга болсон сургийг нь гаргасан байна. Намын даргын ч хилэн бадарч, ‘’ямар найдваргүй нөхөр вэ’’ гэхээс өөр үг эс олдож, үсээ зулгаасан сурагтай. Намын хамт олны зүгээс тус намын генсекийн удаа дараагийн иймэрхүү үл ойлгогдох үйлдэл, салан задгай сахилга хариуцлаггүй байдал нь нь намын ажлыг унагааж байна хэмээн бичиг цаас шидсэн ч жишим ч үгүй өнгөрөөсөн намын дарга энэ удаа бодит байдлыг амьдрал дээр үзээд бухимдаж уурлахаас ч яахав.
Харин энэхүү шилрэлтээ сайд мөнөөх л аргаараа аргалж, гадаад дотоод томилолтой байсан гэж мэлзэж халхалах оролдлого хийсэн авч, Засгийн газраас олгосон гадаад томилолт зөвшөөрөл авсан эсэхийг нь мэдэх хүн олдоогүй сурагтай.
Шийдлийн нэртэй ч Шидлийн Засгийн газар нэр зүүгээд байгаа Ч.Сайханбилэгийн кабинетэд энэ мэт чих халууцуулсан үл бүтэх нөхөд үүрлэсэнийг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөөр өдий хүрсэн талаар тус яамныхан төдийгүй намынхан ч жиг жуг хийлцэн, ширээн доогуураа нудралцаж байна.
URL: