Ер бусын хүний ер бусын түүх

7ba189e0-5e6f-4225-8713-ced4e5b274c126 настай англи эр  Жонн Ланкастер  хүний хувь заяаг олж төрснийхөө төлөө бусдын адил аз жаргалтай байхыг хүсдэг. Ингэхийн төлөө тэрээр бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү сэтгэлийн тэнхээтэй байх шаардлагатай болсон. Амьдралын төлөө тууштай зүтгэж байгаа хүнийг бурхан шагнадаг гэдгийг тэрээр өөрийн амьдралаар харуулсан. Өнөөдөр тэрээр үзэсгэлэнтэй сайхан найз бүсгүйтэй, бусад залуусаас илүү гарахаар тэгш сайхан бие бялдартай болсон. Ланкастерын  тухай ингэж ярихын учир нь тэрээр маш ховор төрлийн генийн өвчтэй төрсөн.

Энэ өвчний улмаас Ланкастер чихний гадна талын суваг байхгүй дүлий, нүүрсний яс бараг байхгүй төржээ. Үүнээс болж түүний нүүрний хэлбэр эвдэрсэн бөгөөд царай нь их эвгүй аж. Эцэг эх нь хүүхдээ гарангуут хараад шууд голсон. Эх нь түүнийг төрүүлээд 36 цагийн дараа хаясан байна. Эцэг эхдээ гологдож бусдын нүүрийг харж чадахгүй өссөн Ланкастер бусад хүүхэдтэй найзлахын тулд өдөр бүр 1 кг чихэр авахуулдаг байж. Чихрээ хүүхдүүдэд өгч найзалдаг байж. Үгүй бол түүнийг хэн ч тоохгүй бүр айдаг байжээ.  Түүний хүүхэд нас бусдын айдас, доог тохуурхал дунд өнгөрсөн байна. Тиймээс хүүхэд насны баяр баясгалан гэдгийг мэдрээгүй аж. Ланкастерыг хүүхэд байхаас нь жуулчид ихэд сонирхож зорин ирж хардаг байжээ. Тэрээр амьд үзмэр болж байв.

 

Хэдийгээр ийм хүндхэн амьдралыг туулсан ч цөөн тооны сайн найз нартай байжээ. Нэг л өдөр найз нь түүнд сайхан ажлын санал тавьжээ . Ланкастер энэ саналыг хүлээн авч биеийн тамирын багш болж хажуугаар нь хүүхэд залуусыг бие бялдараа хэрхэн хөгжүүлэх талаар сургалт явуулах болж. Өөрөө л бие бялдараа төгс хөгжүүлж бүсгүйчүүдийн хүсдэг залуусын нэг болсон байна.

Одоо тэрээр үзэсгэлэнтэй найз бүсгүй Лауратайгаа хамт амьдарч байна. Мөн өөрийн дуртай сайхан ажилтай, зар сурталчилгаанд өөрийн өвөрмөц дүр төрхөө ашиглан боломжийн ханшаар тоглодог. Мөн дэлхийгээр аялан ийм төрлийн өвчтэй хүүхдэд тусалдаг болжээ.  Гэхдээ сэтгэлд нь ганцхан хүсэл нуугдсаар байдаг. Энэ тухайгаа сэтгүүлчид хэлэхдээ “Хэрэв би төрсөн аав ээжтэйгээ уулзвал ганцхан асуулт асуухыг хүсч байна. Яагаад наймайг хаясан юм бэ? гэж л асуухыг хүсч байна. Насан туршдаа үнийг асуухыг хүссэн. Миний дүрх төрх ямар байж болно. Гэхдээ би тэдний төрсөн хүүхэд шүү дээ гэсэн бодол толгойд эргэлддэг” гэжээ.

 

 

 

 

 
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


URL:

Сэтгэгдэл бичих