Ард Тvмнийг дарангуйлах”ноу хау” буюу луйварчдын арга

Хvн тєрєлхтний тvvхэнд дарангуйлагчид, авлигачид, луйварчид хэзээд vйлдсэн гэмт хэрэгтээ таарсан шийтгэлийг авсаар ирсэн. Авлигач луйварчидыг Монгол ээжээс тєрсєн Монгол хvн болохоор засрана, гэм буруугаа хvлээнэ гэж ард тvмэн

уужим сэтгэлээр дэндvv удаан хvлээлээ. Харин тэд засарсангvй улам бvр даварсаар эх орноо худалдаж, ард тvмнээ туйлдуулж дууслаа. Хулгайч хvн хэзээ ч засардаггvйг, худалч хvн хэзээ ч vнэнийг хэлдэггvйг, шударга бус хvн хэзээ ч зєв зvйл хийдэггvйг Монголын ард тvмэн хангалттай мэдэрлээ.

Одоо хангалттай гэж уужим сэтгэлээр голоо зогоож єдєр хоногийг єнгєрєєж байсан ард тvмэн чинь авлигач танд хэлж байна. Бид цєхрєнгєє бараад идэх хоолгvй, ємсєх хувцасгvй, зорих ирээдvйгvй, очих газаргvй болчихоод байна гэж ард тvмэн чинь уйлж байна. Эрх баригч нэртэй луйварчидтай бид зєвшилцєх гэж vзээд хууртагдлаа, эвлэрэх гэж vзээд бvтэлгvйтлээ, мэдэгдэл хvргvvлж vзээд хариуг нь ч авч чадсангvй. Энэ бvх арга хэрэгсэл ямар ч vр дvнгvй хий дэмий болсоор байхад бид дахиад л найдах гэж vv.

Биднийг хоосон найдлага тээх хооронд эх орон минь тусгаар тогтнолоо алдаж, ард тvмэн минь vгээгvй ядууралд автлаа. Тиймээс зєвшилцєж болохгvй, эвлэрч болохгvй, мэдэгдэл хvргvvлж цаг алдах хэрэггvй гэдгийг ард тvмэн бид ойлгож авлаа. Толгойгоо эргэтэл хууртлаа, сэтгэлээ бачууртал цухалдлаа, итгэлээ алдатлаа хvлээлээ юу ч єєрчлєгдсєнгvй. Авлигач хэзээд авлигачаараа л байдгийг, луйварчин vргэлж л луйврын сэтгэлтэй байдгийг, дээрэмчид дандаа л дээрэмдэхийг урьтал болгодгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Одоо хангалттай !

Ард тvмэн бид єєрсдєдєє л найдах хэрэгтэй тvvнээс єєр зам vгvй гэдгийг сvvлийн 20 жилд ойлголоо. Ард тvмнийг дийлэх хvч хаана ч байдаггvй гэдгийг санаж бид яг одоо ард тvмний улс тєрийг эхлvvлэх цаг нь болжээ. Эх оронч Монголын нийт ард тvмэн єєрсдийн болон vр хvvхдийнхээ хувь заяаны тєлєє эх нутгийнхаа тєлєє эвлэлдэн нэгдэж тєрийн нэр барьсан луйварчдын эсрэг тэмцэх цаг нь болжээ. Эвлэлдэн нэгдэхийн тулд зохион байгуулалтанд орж нэгэн зорилгын тєлєє тэмцэх болно. Тэмцэл яг одоо гэдгийг бvv мартаарай учир нь эх орон, ард тvмэнд чинь хvлээх хугацаа байхгvй. Нэг хором нэг мєч бvр цєхрєнгєє барсан хvмvvст ямар их vнэтэй гэдгийг та санаарай. Ард тvмэн нэгдэж чадсан цагт л луйварчидаас салж чадна.

Мэдээж тєрийн нэр барьж дээрэм хийж баяжсан хvмvvс єєрийн эрх мэдэл, ємч хєрєнгєє алдахгvйн тулд зvйл бvрийн арга хэрэглэх болно. Луйварчид єєрсдийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хvмvvсийг тархийг угаасан, тєєрєгдєлд оруулсан мэдээллvvдийг цацах болно. Бvх л зvйл сайхан болно, бvтээн байгуулалт эхэлж байна бараг л удахгvй “диваажин” шиг сайхан болчих мэтээр ам уралдан ярьцгаана. Угтаа тэд сvvлийн хорин жилд ийм л юм ярьж ирсэн шvv дээ. Худалч залуучууд байсан бол одоо тэд худалч євгєчvvл болжээ.

Мєн тэд хvчирхийлэл хийх гэж оролдоно. Тагнуул, цагдаа, хилийн цэрэг зэрэг ард тvмний хvvхдvvдээс бvрдсэн хvчний байгуулагуудыг ард тvмний эсрэг ашиглах гэж оролдоно. Монголчууд Ливи эсвэл Сири шиг хvчирхийллийг бий болгохгvй тєлєє ахан дvv адил хvмvvнлэг хандах ёстой. Луйварчид эх орон, ард тvмнийхээ тєлєє тэмцэж байгаа хvмvvсийг тагнана, чагнана, мєрдєнє, дарамтална, зодно мєн амь насыг нь ч хєнєєх vйлдлvvдийг хийж мэднэ. Гэхдээ энэ бол ард тvмний хvслийг мохоож, тэмцлийг зогсоохгvй харин ч эсрэгээрээ хvслийг бадрааж, тэмцлийг хурцатгах болно.

Тєрийн нэр барьсан эрх баригчдын хамгийн сайн хийдэг “манж” арга бол найр наадам, зугаа цэнгээнийг хавтгайруулах. Хаа сайгvй наадам хийж, бєх барилдуулж, морь уралдуулж, сур харваж, одон медал єгч, хєшєє дурсгал босгож, дуу дуулуулж, найрлуулах болно. Бvх зvйл болж байгаа мэт сэтгэгдэл тєрvvлнэ. Энэ бол тэдний сонгодог арга. Архидуулж, мансууруулах бол мєн л тэдний арга.
Тєрийн нэр барьсан луйварчдын ийм аргуудад хууртагдалгvй, автагдалгvй тууштай ажиллах тэмцэх хэрэгтэй.

Луйварчдын бvхий л булхай, худал хуурмаг нь нэгэнт тодорхой тул шинэ Монголын ирээдvйд тэд саад болно. Гэхдээ ард тvмэн хэзээд ялдаг. Шинэ Монголыг бvтээхэд нэг ч Монгол хvн гадуур vлдэх ёсгvй. Шинэ Монгол эх орондоо хайртай, ирээдvйдээ итгэлтэй Монгол хvн бvрийн ємнє нээлттэй. Эх орончид тєрийн нэр барьсан хvмvvстэй хэзээ зєвшилцєж, тохиролцож болохгvй.

Ард тvмэн хэзээд дарангуйлагчдаа ялан дийлсээр ирсэнийг дэлхийн тvvх харуулдаг. Хамуг Монголчууд ялах болно.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих