Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар бороо орно

6db3f6c1c98440de3a64eebb8a52e590bigӨнөөдөр болон маргааш ихэнх нутгаар бороо орно гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Маргааш ихэнх нутгаар 9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст.

Салхи өнөөдөр зарим газраар, 8,9-нд говь талын нутгаар секундэд 16 метр хүрч, ширүүсэх аж. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө гурван хэм хүйтнээс хоёр хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүрч, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэмийн дулаан байх төлөв гарчээ.

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.Цогт “Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Алтай нуруунаас усжих Буянт, Хангай нурууны өврийн Завхан, Түй, Байдраг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Байдраг гол Баянбүрд сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшин 5-15 см давсан байдалтай байна.

Иймээс дээрх голын сав болон голын эрэг, татам дагуу суурьшин нутаглаж буй иргэд үерийн аюулаас сэрэмжтэй байгаарай. Мөн уулархаг нутгаар хур тунадас орж, газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих