Хэдий болтол солонгосын хаягдал автобусаар зорчих юм бэ?

Өнгөрсөн сард III, IV хороолын эцэст том оврын автобусны тормос ажиллагаагүй болсноос замаас гарч буудал руу орж осол гаргасан. Энэхүү ослын дуулиан намжаагүй байхад өчигдөр дахин ийм төрлийн ноцтой осол гарлаа.   Чингэлтэй дүүргийн V хороо буюу Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус замаас гарч осолджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусны тоормос ажиллагаагүй болсоноос осол гарчээ. Азаар ослын улмаас гэмтсэн зорчигч байхгүй аж. Осолдсон автобуснаас 33 зорчигчийг эсэн мэнд гаргасан байна.  Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, парк шинэчлэлтэд анхаарал хандуулахгүй бол нэг л өдөр дүүрэн хүнтэй автобус осолдохгүй гэх баталгаа алга . Энэ муу амлаж байгаа биш гарч болох эрсдэлийг хэлж байгаа юм.

Хэдэн сарын өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээлэл харж байхад Улаанбаатарын нийтийн тээвэрт гарч байгаа автобуснуудын насжилт дууссан, Солонгосын тээврээс хасагдсан байдаг гэнэ. Ингэж улс орны хаягдал, ашиглалтаас гарсан автобусаар хэдий болтол иргэдээ тээвэрлэх болж байна. Техникийн монголчилж сурсан тулдаа өдий хүртэл явуулж байна гэж автобусны компанийн захирлын хэлж байсан санаанд орчихлоо. Олон улсын жишигт хүрсэн үйлчилгээ хэмээн смарт картаар үйлчлэх болсон. Эдэлгээнээс гарсан автобусанд карт уншуулж байхаар парк шинэчлэл хийгээд энэ төрлийн үйлчилгээг бүрэн шийдсэн автобусаар иргэдээ зорчуулвал яасан юм бэ?

Тав тухтай автобусаар зорчиж байгаа иргэн мөнгөө төлөхдөө сэтгэл өег байна. Утаа саагуулсан, толгой эргэм дуу чимээтэй, бохир, тормос гишгихэд авч шидчих гээд байдаг автобусанд иргэд тайван зорчдог гэж эрхэм дарга нар бодож байна уу. Ажлаасаа хоцрохгүй, өөр сонголт байхгүй болохоор л улаанбаатарчууд үйлчлүүлсээр ирсэн. Одоо ингэж ойр ойрхон осол гарахаар том оврын автобусанд зорчдог иргэдийн сэтгэл ямар байх вэ?

Энэ сэтгэлийн шаналлыг автобусаар зорчдоггүй дарга, улстөрчид даанч ойлгохгүй. Ойлгодог байсан бол өнөөдрийн байдал хүрэхгүй байх байлаа. Автобус осолдлоо гэхэд жолооч хариуцлага хүлээнэ. Автобус компани алдагдалд  орно . Асуудлыг ийм аргаар шийдсээр ирсэн. Түүнээс яагаад осол гарав. Автобус яагаад техникийн бүрэн үбтэн байдал алдагдав. энэ автобусыг үйлчилгээнд явуулах хугацаа нь дууссан уу гэдгийг хэн ярьдаггүй, шалгадаггүй. Хэрэв осол гараад хүний амь үрэгдсэн бол мөн л автобус компани л хариуцлага хүлээнэ. Бодлого барьж байгаа ямар дарга насжилт нь дууссан автобус үйлчилгээнд явуулахыг зөвшөөрсөн, парк шинэчлэлт хийгээгүйнхээ төлөө хариуцлага хүлээхгүй. Хэдий болтол улаанбаатарчууд солонгосын хаягдал автобусаар зорчих юм бэ?

 

Б.Санчир

ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN


URL:

Нэр: vnen vg Огноо: 7 September 2015

Manaihnii hynaltiig saijruulj vildwerees garaad ywah huhtsaag boginsgoh heregtei jinhneer ni vzleg onshilgoond oruulah heregtee

Сэтгэгдэл бичих