Эрс сэрүүсч, цочир хүйтэрнэ

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан наймдугаар сарын урьдчилсан төлвөөр баруун зүгийн нутгаар гуравдугаар арав хоногийн эхээр Хангайн уулархаг нутгаар хөрсөн дээр хасах хоёр градус хүрч хүйтрэх юм байна.

Харин гуравдугаар арав хоногийн сүүлээр эрс сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө хоёр градус дулаанаас гурван градус хүрч цочир хүйтрэх ажээ.

Харин төвийн нутгаар хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр уулархаг нутгаар хөрсний гадаргад хасах дөрвөн градус хүрч хүйтрэх ажээ.

Түүнчлэн зүүн зүгийн нутгаар хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч хөрсний гадаргад хасах гурван градус хүрч цочир хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулсан байна.

Түүнчлэн ирэх сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутагт хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байгаа аж. Иймд малчид хадлангаа сайн бэлтгэж цаг агаарын тааламжтай эдгээр өдрүүдийг ашиглан тариаланчдад ургац хураалтаа хугацаа алдалгүй хийхийг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих