ШУДРАГА, ИЛ ТОД САНАЛ ТООЛЛОГЫГ ШААРДАЦГААЯ

toologch-mashin-1-092603-921528140 11911513_1175313722501972_743342643_n

” НҮГЭЛ ГААРХЫН ТУЛД САЙН ХҮМҮҮН ЮУ Ч ХИЙХГҮЙ ӨНГӨРӨХӨД Л ХАНГАЛТТАЙ ”

ШУДРАГА, ИЛ ТОД САНАЛ ТООЛЛОГЫГ ШААРДАЦГААЯ

Сайн байцгаана уу найзууд аа? Хашилтанд буй дээрх үгийг Роман Полански хийсэн Лос Анжелесийн цагдаагийн тухай Gangster Squad киноноос сонслоо ( орчуулгыг уучлаарай.) Туйлын үнэн, тиймээ? Авилгач дарга нар нь хөдлөхгүй болохоор зоригтой хэдэн цагдаа 1940-50 оны зааг дээр үхтлээ зүтгэж мафийн нүглийг тогтоон барьсан юм байна.

ФБ- ийн хүмүүс юм хийе, нэгдэцгээе гэж их хүсдэг. Хөгжингүй нийгмүүдийг харахад иргэд нь өөрсдөө их идэвхитэй. Орц, байр, гудамж, хороо, бусад арга замаар нийлж санал бодол, шаардлагаа засгийнханд хүргэдэг. Засагт шууд хандах нь манайд ч хуулиар нээлттэй.

Нэг санал байна. Хар машиныг хориглож, шударга, ямарч маапаангүй гар тооллогыг хүссэн иргэд гарын үсгээ цуглуулаад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Р. Бурмаа, тойргынхоо гишүүнд өгөөч ээ. Тэгвэл шударга ёс гэсэн сэтгэл жинхэнэ ажил болж, иргэний ухамсар биеэллээ олно.

Манай 6 удаагийн сонгууль ” чөлөөт шударга ” (free and fair) нэртэй ч санал тооллого нь ямагт маргаантай. 2012 онд сонгуулийн тайзнаа гарч ирсэн ” хар машин”- ыг тендер хүртсэн шинэчлэгчид, тэдний дэмжигчдээс өөр бишрэх хүн ховор. Соонгогчдын ирц 1992 оны 97%-иас 2012 оны 67% хүртэл буурсан нь итгэл алдрасныг баараггүй нотолно.

Манайхны худалдаж авсан ” Буш машин “-ыг хэрэглэдэг АНУ-д төхөөрөмжийн алдаа, үр дүнг тойрсон маргаан сонгуулиас сонгуульд гарч байдгийг сонгуулийн асуудлаар мэргэшсэн дэлхийн хамгийн том шинжилгээ, мэдээллийн сүлжээ АСЕ-ийн сайтаас мэдэж болно. АСЕ-ийн цөм нь Швед, Стокхолмд төвтэй IDEA international хүрээлэн.

Хар машинд итгэснээс итгэдэггүй улс орон хавьгүй илүү олон.

Тайландад саналын хуудсуудыг гудамжинд, хүмүүсийн өмнө чанга уншаад, бүр харуулаад, тэмдэглэл тавиад тоолчихдог. Тайланд нь 43 сая сонгогчтой (2014), бас хар машин авчих чадалтай.

Германд хар машиныг 2009 онд хориглосон. Үндсэн хуулийн шүүх нь сонгогчийн саналыг чанга уншсаны дараа бүртгэлд оруулдаг ил тод тооллогын зарчмыг зөрчиж байна гэсэн үндэслэл гаргасан. Герман 62 сая сонгогчтой(2014), төхөөрөмж авчих мөнгөтэй. Машин хэрэглэхээс татгалзсан Итали, Ирланди, Франц гээд л улсууд байна.

Автоматжилтыг дэлхийн ” хамгийн том ардчилал ” гэгдэх Энэтхэг нь эрхэмлэнэ л биз. Хөөрхий минь 830 сая сонгогчтой юм (2014).

Нийт 1.8 сая сонгогчтой бид харин автоматжилт гэж яагаад солиордог байна аа? Хар машин авах 40-өөд тэрбум төгрөгийн тендерт бүх сонирхол байсан уу? Эсвэл тодорхой хүчнийг аудит хийж болдоггүй энэ төхөөрөмжөөр найдвартай гаргаж байх сонирхол хаа нэгэн газар байнуу?

Хар машиныг дэмжигчид манай нийт 1.8 сая сонгогчийн сайндаа л 30% . Харин ” эрх баригчид хар машинаараа дахиад л гараад ирнэ ” гэж санаа зовсон хүн бараг л дийлэнх олонх болчихсон гэлтэй. Иймээс сайн санаагаа ажил болгоцгооё. Шаардлагаа төрд хүргэцгээе. Эс тэгвээс нүгэл улам бүр гаарна. Авилгач засаг, гадаад өрөнд барьцаалагдсан Монгол Улс маань нүглийг тэвчих чадлаа барж байгаа шүү.


URL:

Сэтгэгдэл бичих