“Нүдний булай” болох юм байна
“Чингис хаан” нисэх буудлын хилийн хяналтын бүсэд хууль бусаар зарагдсан 160 ам.долларын өртөгтэй сэтгүүлээс болж Буянт-Ухаагийн хонхорт нилээн хэдэн дарга нар албан тушаалын хойдохоо уншуулах болоод буй. Энэ долоо хоногт Нисэх буудал дахь Хилийн 0218 дугаар ангийн захирагч Д.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлсөн бол, удахгүй буудлын дарга М.Даваажав үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болоод байна.
Ингээд Нисэх буудлын даргын төлөөх уралдаанд хэд хэдэн хүний нэр дуудалдаж байгаагийн дотор МИАТ-ийн Суудал захиалга, хяналтын хэсгийн дарга Д.Дашнямын нэр ч гарах болжээ. Гэтэл Д.Дашнямын Ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол МИАТ-ийн захирал Г.Жаргалсайханы ширээн дээр аль эрт буюу 2014 оноос эхлэн овоорох болжээ.
Д.Дашням нь ажилд орсон цагаасаа эхлэн компаний үндсэн үйл ажиллагааны дүрмийн “Багаар ажиллах, Харилцааны өндөр соёлтой байх”, “Зүй бус авир гаргахгүй байх” зэрэг заавруудыг удаа дараа зөрчиж, ажлын байранд дарамт үүсгээд байна гэж МИАТ-ийн ажилчид удаа дараа гомдол мэдүүлжээ.
Тухайлбал, Д.Дашням “Харилцааны соёлгүй, маш түрэмгий. Ажилтныг нэр цохож дуудах үед нь эргэж хараагүй, сонсоогүй бол, Энэ аймаар зэвүүн!, дуудаад байхад хардаггүй, би чиний нэрийг дуудсан л бол миний урд ирж суу! гэх мэтээр захиргааддаг.
Ажилчид биднийг ажлын байран дээр эргүү, арчаагүй, новш, үхдэл, шал сэжгийн, заваан гэх мэт үгсээр хараан доромжилдог. Мөн баримтгүйгээр хардаж, сэтгэл зүйн дарамтад оруулдаг” гэж МИАТ-ийн ажилчид Ёс зүйн хороо болоод захирал Г.Жаргалсайханд гаргасан гомдолдоо дурьджээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ажилтан Ч төрсөн охиноо Солонгос улсад яаралтай хагалгаанд оруулах болж, чөлөө авахаар Д.Дашнямд өргөдлөө өгөхөд “Энэ муу ажлаа хаяж явдаг арчаагүй, юун чөлөө, ийм арчаагүй болохоор хүүхэд нь өвдөлгүй яадаг юм, арчаагүйн гай нь хүүхэд дээр нь тусаж байгаа…” гэж хүний хувьд хэлж боломгүй, хүнээс гарамгүй үгсийг хэлтсийн нийт ажилтнуудын дэргэд хэлжээ.
Мөн үг дуу цөөтэй нэгэнтэй элдвээр зандарсан байдлаар харилцдаг. Д.Дашням нь суудал захиалга, хяналтын хэсэгт олон жил ажиллаж байгаа бөгөөд өөрийн албан тушаалыг хувийн бизнес болгож, танил тал, хамаатан садан найз нөхөддөө суудал өгөх зэргээр бусадтай суудлыг шууд болон шууд бусаар наймаалцаж байгаа нь түүний ес зүйгүй байдлыг харуулж байна хэмээн тэд гомдолдоо дурьджээ.
Ийм л хамт олныхоо уур уцаарыг барсан, иргэдтэй зүй бус харьцдаг нэгэн Монгол улсын үүд хаалга болсон “Чингис хаан” нисэх буудлын удирдлага болоод явбал 160 ам.долларын сэтгүүл битгий хэл бусдын өмнө нүдний булай болохоор байна. Харин түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг буудлын удирдлага болго гэсэн үүрэг өгөөд байгаа ажээ.
tsag
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЮУН ХҮҮХЭН БЭ. ЧИНГИС ХААНЫ ЗАХИРЛААР ЯАХААРАА МИАТ ЫН ХҮН САНААРХАДАГ ЮМ БЭ. ШАЛ СОЛИОТОЙ ЮМ ГАРАХ.ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ АВГАЙ НАРЫН ХООРОНДЫН ХӨГИЙН ЮМ. ДАВААЖАВ АЖЛАА САЙН Л ХИЙЖ БАЙГАА ТЭР СЭТГҮҮЛ НЬ ТЭГЭЭД ЯМАР Ч УЧИРТАЙ ЮМ. ДАВААЖАВ БОЛ ЭНЭ САЛБАРТ БЭЛТГЭГДСЭН ХҮНИЙ НЭГ. НААД НИЙТЛЭЛД ЧИНЬ ХЭН Ч ИТГЭХГҮЙ
baliar shijgiin har avgaive zail,harahaas buzar dev shingesen muu energitei avgai bna
Ene awgai gej shunaliin tulam hudla shaj suudlin mongo idne miataas ih ym idsen awgai da!
Ymar aimaar tsarai tai ym be. Shavar arslan shig
Ийм гутгэлэгт автаад хэрэггуй. Та нар Дашнямыг хорьж дийлэхгуй. Жаргалсайхан даргын хамгийн итгэлт хун, ЗГ-ын хамгийн мундаг албан хаагч. Манай ернхийлегч Алтан гадас одонгоор унэнчийг нь унэлж шагнасан юм