Бид яагаад мах идэх ёстой вэ?

0c505af9dac1dda9big

Амьтны мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэггүй хүмүүсийг цагаан хоолтон гэдгийг хүмүүс сайн мэддэг. Зарим нь монгол хүн хэдэн мянган жил хүнсэндээ мах хэрэглэсээр ирсэн болохоор махыг хортой гэх нь утгагүй гэх. Нөгөө хэсэг нь алагдсан малын мах “муу энергитэй” болохоор хүнийг аажмаар мөхөөж байдаг гэнэ.

Тэгвэл бид яагаад мах идэх хэрэггүй вэ?

1-рт хүн угаас махчин байхаар бүтээгдээгүй бидний физиологийн бүтэц өвсөн тэжээлтэнтэй илүү төстэй. Бид анхнаасаа ногоон хоолтон байсан бөгөөд сүүлд мах идэж сурсан. Хэрвээ бид махчин амьтан байсан бол илүү хурц том араа шүдтэй, хумстай мөн илүү хүч чадалтай байх байсан шүү дээ. Гэтэл чи өөрийгөө хар, тийм биш байгаа биз. Энэ бол нэгдүгээр шалтгаан ө.х бидэнд мах идэх хэрэгцээ угаасаа байхгүй юм.

2-рт хүн яагаад мах иддэг вэ гэж? Энэ бол зүгээр л амт! Шарсан, жигнэсэн, чанасан тэр махны амтыг мэдрэх гэж л иддэг. Түүхий мах идэхийг хүсдэг хүн гэж байхгүй биз дээ. Лангуун дээр байгаа үхрийн гуянаас огтлоод идэх гээд үз дээ. Бөөлжис цутгаж байгааз. Энэ бол бид цаад натураасаа мах идэхийг хүсдэггүйг гэрчилнэ. Харин бид түүнийг шараад, чанаад сайхан амт оруулаад идэж орхидог. Тэгвэл амт гэж чухам юу вэ? Энэ бол чиний хэлний үзүүрээс уг хүртэлч өчүүхэн зайд болж өнгөрч байгаа сэрэл мэдрэмж юм. Үүнээс цааш чиний улаан хоолой ходоод ямар ч амт мэдрэхгүй. Чиний биеийн өөр бусад хэсэгт ч амт огт падгүй. Тэгэхээр биеийнхээ өчүүхэн тэр хэсгийг жаргаах гэж хамаг биеээ хордуулах хэрэг юун билээ. Мах хүний биед сайн нөлөөтэй гэж ямар ч шинжлэх ухаан батлаагүй. Харин ч эсрэг жишээ үй түмээрээ. Тиймгүйсэн бол өвчин тусангуут л мах өгөөд л эдгээгээд байна бид дээ. Махнаас бидний бие организм авч чаддаг ганц юм нь уураг. Өөр бусад бүх зүйл нь исэлдэж, урвалдаж задрахаас хүний биед хэрэг болж тогтдог юм огт байхгүй цааш зүгээр гарч оддог байна. Харин гадагшлахдаа ямархуу “тансаг” үнэртэн болдгийг та бид бусдаас асуух юун. Энэ бол ходоод гэдсэн дотор чинь ямар аймар юм болж өнгөрсний нотолгоо юм. Гэтэл мах өөрөө уургаар тийм баялаг эд үү гэвэл үгүй, махнаас илүү уургаар баялаг органикүүд үй түмээрээ байх бөгөөд тэр ч бүү хэл бид цэвэр уургыг ч шууд аваад идчихэж болно.

3-рт мах гэдэг амьд амьтны биеийн нэг хэсэг шүү дээ. Тэр амьд амьтныг хэн нэг нь алаад таны ширээн дээр махыг нь тавьсан байгаа. Гүйж яваа амьтныг барьж авчраад за алаад ид гэвэл ихэнх нь чадахгүй хайрлаад, шархираад сүйд болно. Гэвч махыг нь аваад ирэхээр амтархаад идээд суудаг. Цаад философи нь ёстой янзын. Би алаагүй юм чинь нүгэл нь над хамаарахгүй гээ л гэж боддог юм шиг байгаан. Гэвч үнэндээ тийм биш. Амийг нь тасласан нүгэл нь танийх биш байж болно оо. Гэвч тэрхүү амьтан амь тавихдаа маш ихээр зовж шаналдаг бөгөөд энэ бүх зовлон шаналал нь түүний бүх эд эсэд бичигдэж үлддэг байна. Та тэрхүү эд эс буюу махыг идсэнээр тэр амьтны бүх зовлон зүдгүүрийг өөртөө шингээж үйлийн үрийн сөрөг энергээ зузаална. Үйлийн үрийн тухай янз бүрээр ярих авч түүний язгуур үндэс нь зөвхөн таны үйлдсэн нүгэл, буян гэсэн ойлголт дээр л очиж тогтдог. Ө.х таны өөртөө хураасан эерэг, сөрөг 2 цэнэгийн тухай л юм байхаас өөр илүү дутуу юм тэнд юу ч байхгүй. Нарийн ярьвал бүүр ганцхан ойлголт бий. Таны хураасан буян буюу эерэг цэнэг чинь. Учир нь сөрөг цэнэг гэдэг нь эерэгээсээ шууд хасагдчих учир. Чухамхүү энэ эерэг цэнэг чинь хэр их, бага байна гэдгээс таны аль ертөнцөд амьдрах чинь шийдэгдэж байдаг гэсэн үг. Байхгүй буюу бүр сөрөг бол тамд, за жаахан байвал амьтан, гайгүй шиг бол хүний ертөнц, бүр дажгүй сайн бол сахиусан тэнгэрийнхэд г.м явсаар тодорхой зааг хязгаарыг давах үедээ бурханлиг оршихуйтай хамт буюу диваажинд байрладаг байна даа. Энгийн байгаа биз. За мах сэдвээсээ хазайгаад явчлаа.

Үндсэн сэдэв рүүгээ орьё. Ер нь бидний уураг тархи хамгийн төгс компьютер, түүнийг ажиллуулж амьдруулагч бие махбодь маань хамгийн төгс машин юм. Дээд зэргийн энэ машин чинь дээд зэргийн түлшээрээ л сайн ажиллана шүү дээ. 96-гаар явах ёстой машинд 76, дизэль за цаашилбал түүхий нефть, бүүр шалбааг хийгээд зүтгүүлбэл яамарав?

Хоол хүнс гэдэг бол бие махбодь хэмээх машиндаа хийж байгаа бидний түлш юм. Цагаан хоолтон болно гэдэг энэ дээд зэргийн машиндаа таарсан түлшийг нь хийж зөв ажиллуул аа л гэсэн санаа юм. Бодож төсөөлж байгаагаас чинь ч илүүг бүтээх чадвартай энэ төгс машинаа зөв сайхан арчилж ажилуулж илүү төгс сайхан ирээдүй рүү тэмүүл ээ гэж байгаа юм. Өөр юу ч биш. Түүнээс биш цагаан хоолтон болоод л гэгээрээд бурхан болцгоодог гэж юу байхав. Мах идээд мангас болчдог ч гэж хаа байхав.

Өөрт чинь цаанаасаа угаас байгаа хүч чадлаа бүрэн дүүрнээр нь ашиглахын тулд бодит энэ ертөнцөд ганц тулгуур болсон бие махбодь, машинаа хайрла аа гэж байгаа юм. За ийм л байна даа.


URL:

Сэтгэгдэл бичих