Д.Одбаяр: Төрийн албанд орох гэж зүтгэдэг нь цалинтай холбоотой

Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч Мариа Баррадос болон Канадын Төрийн Албаны Зөвлөлийн хуульч, мэргэжилтнүүд Канад МонголынТөрийн Албаны Зөвлөлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай өчигдөр уулзалт хийсэн юм.

Монгол Улс Канадын Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зурсан. үүний үндсэн дээр Монгол Улс дахь Төрийн Албаны Зөвлөлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шинэчлэлтийн төсөл дээр ажиллаж байгаа аж.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл нээлттэй зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, Төрийн Албаны Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхийг хөгжүүлэхэд зохистой хэрэгцээ шаардлагын талаар хоёр тал санал бодлоо солилцож, нэгдсэн шийдэлд хүрэх аж.

Мөн Төрийн Албаны, Зөвлөлийн Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч ямар шаардлагыг хангасан байвал зохистой вэ гэдэгт анхаарах болон одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой зөвлөмжүүдийг Монголын талд хүргэсэн болохоо Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Монгол Улс 1990 оноос хойш Төрийн Албаны Зөвлөлд шалгуурын менежментийн “Мерит” системийг оновчтой ашиглаж чадахгүй байгаа аж. “Мерит” систем гэдэг нь төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын чадвар мэдлэгийг шалгадаг, эрх мэдлийг оновчтой ойлгомжтой болгож байдаг зарчим бөгөөд манай улсад бүрэн утгаараа хэрэгжихэд дахин 5-10 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа гэнэ. Мөн төрийн албанд хариуцлагатай албан тушаал хашихын тулд жинхэнэ ур чадвараараа бус, харин танил тал, улс төрийн нам, улс төрчдийн нөлөөллийг авах хүсэлтэй албан хаагчид их болсон аж.

Энэ талаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хэлсэн юм. Тиймээс Монгол төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгахад Канад Улсын Төрийн Албаны Зөвлөлийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг ч мөн дуулгасан юм. Монгол Улсын Эдийн засаг тэлж, цар хүрээ нь өргөжиж байгаа энэ цагт дээрхи хүчин зүйлийн нөлөөллөөр ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрэлдэж байгаа. үүнийг дагаад Төрийн Албаны Зөвлөлийг ч өргөжүүлэх шаардлага бий болсон гэнэ.

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Төрийн албыг улс төрөөс хараат бус байдлыг бүрдүүлж эхэлсэн ч бодид амьдралд тусгалаа олж чадахгүй байна. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар өнөөдрийн уулзалтаар яригдав уу?
-Зөвхөн хараат бус байдлаас гадна олон өөр зарчмуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Одоогоор хуулийн төсөл УИХ-д хараахан өргөн бариагүй Засгийн газар дээр байна. Гэсэн хэдий ч төрийн албаны зөвлөл өөрөө УИХ-ын байгууллага учраас байнга холбоотой ажилладаг. Тэгэхээр төрийн албыг улс төрөөс ангид байлгах гэдэг нь гол зарчим. Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ур чадварыг харгалзан төвшингөөр нь шалгаж уралдуулдаг систөмийн чиглэлээр өөрчлөлтүүд оруулна.

-Үүрэг хариуцлагын тухайд өөрчлөлтүүд орж байгаа байх?
-Төрийн албан хаагчдыг удирдлагын төвшинд хүлээж байгаа үүрэг хариуцлагыг ялгаж салгаж тодорхой болгож шаардлагатайг нь шилжүүлэх чиглэлийн өөрчлөлтүүд явагдана гэж ойлгож байгаа.

-Мэргэжил ур чадвараар нь төвшин тогтоогоод ирэхээр цалингийн асуудал хөндөгдөнө. Ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Төрийн албанд олон жил үр бүтээлтэй тогтвортой ажилласан өөрөөр хэлбэл, мэргэшсэн хүн заавал ямар нэгэн улс төртэй зууралдаж байж нөлөөлөлд орж тухайн байгууллагын удирдлага болъё гэсэн сонирхол харагддаг. Энэ бүгд цалинтай холбоотой. Тиймээс энэ төсөөллийг арилгахын тулд төрийн албанд аль болох тогтвортой шударга ажиллаж байгаа хүмүүсийг цалин хангамжаар хангадаг байх талаас нь онцгой анхаарна.

-Намрын чуулган эхлэх дөхөж байна. Зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал хэсэг яригдаад чимээгүй болчихлоо. Асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудлаар миний хариулт тодорхой байна. Өмнөх байр суурь дээрээ байгаа гэсэн үг. Намрын чуулган хугацаандаа эхлэх байх. Одоогоор ээлжит бус чуулган зарласан зүйл алга.

Б.Энхжаргал
Эх сурвалж: “Нийслэл таймс”

Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч Мариа Баррадос болон Канадын Төрийн Албаны Зөвлөлийн хуульч, мэргэжилтнүүд Канад МонголынТөрийн Албаны Зөвлөлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай өчигдөр уулзалт хийсэн юм.

Монгол Улс Канадын Төрийн Албаны Зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зурсан. үүний үндсэн дээр Монгол Улс дахь Төрийн Албаны Зөвлөлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах шинэчлэлтийн төсөл дээр ажиллаж байгаа аж. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл нээлттэй зарчимд суурилсан, улс төрөөс хараат бус байх нөхцлийг бүрдүүлэх, Төрийн Албаны Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхийг хөгжүүлэхэд зохистой хэрэгцээ шаардлагын талаар хоёр тал санал бодлоо солилцож, нэгдсэн шийдэлд хүрэх аж.

Мөн Төрийн Албаны, Зөвлөлийн Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэгч ямар шаардлагыг хангасан байвал зохистой вэ гэдэгт анхаарах болон одоо мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох тодорхой зөвлөмжүүдийг Монголын талд хүргэсэн болохоо Канадын Төрийн Албаны Зөвлөлийн ерөнхийлөгч мэдэгдсэн юм.

Монгол Улс 1990 оноос хойш Төрийн Албаны Зөвлөлд шалгуурын менежментийн “Мерит” системийг оновчтой ашиглаж чадахгүй байгаа аж. “Мерит” систем гэдэг нь төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын чадвар мэдлэгийг шалгадаг, эрх мэдлийг оновчтой ойлгомжтой болгож байдаг зарчим бөгөөд манай улсад бүрэн утгаараа хэрэгжихэд дахин 5-10 жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байгаа гэнэ. Мөн төрийн албанд хариуцлагатай албан тушаал хашихын тулд жинхэнэ ур чадвараараа бус, харин танил тал, улс төрийн нам, улс төрчдийн нөлөөллийг авах хүсэлтэй албан хаагчид их болсон аж.

Энэ талаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хэлсэн юм. Тиймээс Монгол төрийн албан хаагчдыг хариуцлагатай байлгахад Канад Улсын Төрийн Албаны Зөвлөлийн туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг ч мөн дуулгасан юм. Монгол Улсын Эдийн засаг тэлж, цар хүрээ нь өргөжиж байгаа энэ цагт дээрхи хүчин зүйлийн нөлөөллөөр ажлын байр нэмэгдэх нөхцөл бүрэлдэж байгаа. үүнийг дагаад Төрийн Албаны Зөвлөлийг ч өргөжүүлэх шаардлага бий болсон гэнэ.

Энэ үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.

-Төрийн албыг улс төрөөс хараат бус байдлыг бүрдүүлж эхэлсэн ч бодид амьдралд тусгалаа олж чадахгүй байна. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар өнөөдрийн уулзалтаар яригдав уу?
-Зөвхөн хараат бус байдлаас гадна олон өөр зарчмуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа. Одоогоор хуулийн төсөл УИХ-д хараахан өргөн бариагүй Засгийн газар дээр байна. Гэсэн хэдий ч төрийн албаны зөвлөл өөрөө УИХ-ын байгууллага учраас байнга холбоотой ажилладаг. Тэгэхээр төрийн албыг улс төрөөс ангид байлгах гэдэг нь гол зарчим. Төрийн албан хаагчдын ажил мэргэжлийн ур чадварыг харгалзан төвшингөөр нь шалгаж уралдуулдаг систөмийн чиглэлээр өөрчлөлтүүд оруулна.

-үүрэг хариуцлагын тухайд өөрчлөлтүүд орж байгаа байх?
-Төрийн албан хаагчдыг удирдлагын төвшинд хүлээж байгаа үүрэг хариуцлагыг ялгаж салгаж тодорхой болгож шаардлагатайг нь шилжүүлэх чиглэлийн өөрчлөлтүүд явагдана гэж ойлгож байгаа.

-Мэргэжил ур чадвараар нь төвшин тогтоогоод ирэхээр цалингийн асуудал хөндөгдөнө. Ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Төрийн албанд олон жил үр бүтээлтэй тогтвортой ажилласан өөрөөр хэлбэл, мэргэшсэн хүн заавал ямар нэгэн улс төртэй зууралдаж байж нөлөөлөлд орж тухайн байгууллагын удирдлага болъё гэсэн сонирхол харагддаг. Энэ бүгд цалинтай холбоотой. Тиймээс энэ төсөөллийг арилгахын тулд төрийн албанд аль болох тогтвортой шударга ажиллаж байгаа хүмүүсийг цалин хангамжаар хангадаг байх талаас нь онцгой анхаарна.

-Намрын чуулган эхлэх дөхөж байна. Зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал хэсэг яригдаад чимээгүй болчихлоо. Асуудлыг хэзээ хэлэлцэх вэ?
-Гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудлаар миний хариулт тодорхой байна. Өмнөх байр суурь дээрээ байгаа гэсэн үг. Намрын чуулган хугацаандаа эхлэх байх. Одоогоор ээлжит бус чуулган зарласан зүйл алга.

Б.Энхжаргал
Эх сурважл: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих