Селфи хийхийг хориглосон 10 газар
Сүүлийн үед хүмүүсийн аялж зугаалж явахдаа гэрэл зургаа татуулах нь тусгай аппарат хэрэгсэл шаардахгүй амар болсон. Ердөө л гар утасаа гаргаж ирээд өөрөө өөрийнхөө зургийг селфидчихнэ. Одоо бүр селфи хийдэг зориулалтын саваа гарч хүүхэд залуу хаа л бол хаана дуртай газраа дуртай зургаа авдаг болж.
Гэхдээ селфи хийх гэж байгаад амь алдсан тохиолдол нэг биш удаа гарсан болохоор аюулгүй байдлын үүднээс селфи хийх, селфиний саваа ашиглахыг хориглосон газар бас байна аа.
10. Нью-Йоркт бартай хамт селфи хийж болохгүй
Америкийн Нью-Йорк мужид бар, арслан, ирвэс шилүүстэй селфи хийж зургаа татуулахыг хориглодог байна. Бартай хамт зургаа татуулах сонирхол ихэсч интернетийн сүлжээнд ийм зураг олноор орсны дараа ийм хууль гаргажээ. Өнгөрсөн 15 жилд цирк, амьтны хүрээлэнгийн араатан зугтаж хүмүүс рүү халдсан 7 тохиолдол гарсан байна. Одоо амьтантай селфи хийж зургаа татуулбал 500 доллараар торгоно.
9. Испанийн Памплон
Бухын уралдааны үеэр олон хүн амь насаа алдаж, бэртэж гэмтэж байгаагаас үүдэн Испанийн засгийн газар бухын уралдааны үеэр селфи хийж зураг татуулахыг хориглосон байна. Энэ хуулийг зөрчвөл 2000 еврогоор торгоно. Өнгөрсөн онд британийн нэгэн жуулчин селфи хийж байхад нь догширсон бух түүнээс хэдхэн см-ийн зайтай өнгөрчээ. Эрх баригчид түүнийг эрэн сурвалжилж олоод 4000 еврогоор торгосон байна.
8. АНУ-ын Тахо нуур
Зэрлэг байгалийн сайхныг үзэж тэнд зургаа татуулах сонихолтой жуулчид байлгүй яахав. Тахо нууранд очоод селфи хийж сэлтүүрч байх зуур араатанд баригдахыг яаж мэдэх вэ. Ийм тохиолдол ч гарсан, ийм болохоор эрх баригчид энд селфи хийхийг хориглосон байна.
7. Иран, хөлбөмбөг
Иран хөлбөмбөгчид, дасгалжуулагч, ер нийт тоглогчдыг хөгжөөн дэмжигчидтэй селфи хийхийг хориглодог байна. Лалын орнуудад хөл бөмбөгийн тэмцээнийг эмэгтэйчүүд үзэхийг хориглодог. Ираны хөлбөмбөгийн холбооны ёс суртхуун хариуцсан хорооны дарга Али Акбар Мохамедзаде хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчдэд хандаж Азийн цомын төлөө тэмцээний үеэр селфи хийхийг хатуу хориглосон байна. Тэрээр тэмцээний үеэр авсан гэрэл зураг нь улстөрийн хувьд таагүй байдал үүсгэж мэднэ гэж анхааруулжээ.
6. Саудын араб. Мекка мөргөл
Лалын шашны Мекка ёслолд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн цуглардаг. Харин энд селфи хийхийг хориглодог байна. Мөргөлийн үеэр гар утас ашиглахыг хорьдоггүй ч селфи хийх хориотой. Энэ нь Мекка ёслолын үндсэн утга агуулгыг зөрчинө гэж үздэг байна.
5. Францын Гаруп
Францын өмнөд нутгийн наран шарлагын энэ гайхамшигт газарт селфи хийхийг албан ёсоор хорьсон байдаг. Судалгаагаар британийн жуулчдын гуравны нэг нь селфигүйгээр амрахыг хүсдэггүй гэнэ. Ийм болохоор энд зураг татуулах, селфи хийх тусгай байр засаад өөр газар селфидэхийг хорьжээ. Наран шарлагын газарт ёсзүйн цагдаа ажиллаж хууль зөрчигсдийг шийтгэдэг байна.
4. Өмнөд Солонгос
Энд селфи хийхийг зөвшөөрдөг ч, селфийн саваа зарахыг хориглодог байна. Энд ийм төхөөргийн техникийн үзүүлэлт, зориулалт эрэгт онцгой хяналт тавьж тусгай сертификат олгодог. Ийм зөвшөөрөлгүй төхөөрөг худалдсан бол худалдагчийг гурван жилээр шоронд хорих юм уу, 27 мянган доллараар торгодог. Гэхдээ хэдий төхөөрөг худалдаснаас бас шалтгаална.
3. Их Британи, сонгуулийн санал өгөх байр
Олон оронд сонгуульд санал өгч байгаа хүмүүс өөрийнхөө зургийг татуулж селфи хийдэг. Гэтэл Нидерландад үүнийг хууль зөрчсөн гэж үздэг байна. Өмнөд африкийн бүгд найрамдах улс, Белгид ч бас хориглодог.
Их британийн сонгуулийн хороо сонгуулийн аюулгүй байдлыг хангах үүднээс санал өгөх үеэр селфи хийхийг бас хуулиар хорьжээ. Хууль зөрчих юм бол 5000 еврогоор торгох юм уу, зургаан сараар хорих ялаар шийтгэнэ.
2. Концертын танхимууд
Манай гаригийн хамгийн томд орох лондонгийн Арена 02, Брикстоны академи, Уэмблийн Арена зэрэг концертын гайхамшигт танхимуудад селфи хийхийг хориглодог байна. Ер нь энд гаджет, айпад болон планшет авч орохыг хориглодог. Энэ жил болсон “Коачелла” болон “Лоллапалуза” хөгжмийн наадмын үеэр селфи хийх, селфийн саваа хэрэглэхийг хоригложээ. Харин том биш дүрс бичлэгийн аппарат, гэрэл зургийн аппарат ашиглахыг зөвшөөрдөг байна.
1. Диснейленд
Селфи хийхийг хүсэгчдэд хамгийн таагүй газар бол Диснейленд гэж болно. Ийм болохоор энэ газарт селфи хийхийг хориглосон хууль өнгөрсөн долдугаар сард гарчээ. Ердөө л аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргасан хэрэг.
URL: