Хятадын твиттертэй адил сүлжээ 200 сая хэрэглэгчтэй боллоо
Хятадын Твиттертэй адил «Sina Weibo» гэдэг сүлжээнд 200 сая хүн бүртгүүлсэн нь америк өрсөлдөгчтэйгөө эн зэрэгцлээ гэж «Sinа» интернэт-компанийн ерөнхий захирал Чарльз Чао мэдэгджээ. Тус сүлжээнд 4-6 дугаар сард илүү олон буюу 60 сая хэрэглэгч шинээр бүртгүүлсэн байна. «Sina Weibo» сүлжээний Хятадын зах зээл дэх гол өрсөлдөгч нь хоёрдугаар улирлын дүнд 223 сая хэрэглэгчтэй болсон «Tencent Weibo» гэдэг цахим хуудас юм.
Гэхдээ «Sina Weibo» сүлжээний гишүүд ашигладаг цахим хуудсаа зар сурталчилгаа тавиулагчдын хувьд илүү идэвхтэй бөгөөд сонирхолтой байдаг гэж үздэг байна. Харин Твиттер сүлжээний хэрэглэгчдийн тоо 200 саяас давсан ч зөвхөн нэг улсад бус харин дэлхий даяар тархсанаараа Хятадын сүлжээнээс ялгаатай юм.
Хэдийгээр Хятадын олон оршин суугчдын хувьд сервис ашиглах хориотой байдаг боловч «Sina Weibo» сүлжээ Америкийн Facebook, Twitter, YouTube, Flickr, Live.com, WordPress, Blogger зэрэг цахим хуудсуудад дамжин орж болдог учраас хэрэглэгчид илүүд үздэг ажээ. Сүүлийн үед тус цахим хуудсанд тоглоом болон виртуаль валют, тэрчлэн худалдааны бүртгэл шинээр бий болсон байна. Өнгөрсөн оны байдлаар Хятадад 457 сая интернэт хэрэглэгч бүртгэгджээ.
Д.Жаргал
Эх сурважл: “Монцамэ”
URL: