Гватемалын Ерөнхийлөгч огцорлоо
Гватемалын Ерөнхийлөгч Отто Перез Монилаг авлигатай холбоотой хэргээр баривчлах шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор тэрбээр албан тушаалаасаа огцорсон байна.
Ням гарагт Гватемалын ерөнхийлөгчийн сонгууль болох юм. Тэрбээр лхагва гарагийн шөнө Конгресстоо огцрох хүсэлтээ өргөн барьсан байна. Тус улсын хэвлэлд, Отто Перез Монила удахгүй шүүхээс ял сонсоно гэж мэдээлжээ.
Өдгөө 64 настай тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа аж.
Түүний талын 14 сайдын тал нь мөн огцроход хүрчээ. Тэднийг гаалийн хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэж сэжиглэж байна. Зарим импортлогч байгууллагууд гаалийн татвараас зайлсхийхийн тулд улс төрчдөд авлига өгсөн хэрэгт мөн сэжиглэгджээ.
Гватемалын прокурорууд Ерөнхийлөгчийн оролцсон хэргийг мөрдөн шалгаж байна.
URL: