Зүүдэндээ явдаг хүмүүсийн талаарх сонирхолтой баримт

XIX зууныг хүртэл бүрэн судлагдаагүй байсан зүүдэндээ явах үзэгдлийн тухай дараах “сонирхолтой” түүхүүдээс хуваалцаж байна.

Зүүдэндээ явах нь 30 секундээс 3 цаг хүртэл үргэлжилдэг сэтгэц, нойрны эмгэг бөгөөд зүүдэндээ явж байхдаа нас барахаас эхлээд нууцлаг авъяасаа нээх хүртэл олон хачирхалтай үйл явдал тохиолддог ажээ.

0e197f13b37c7dd6original

Лондонгоос гаралтай сувилагч Ли Хэдвинь 4 настайгаасаа зүүдэндээ явдаг байжээ. Тухайн үед гэрийнхэн нь бага насны хүүхдэд тохиолддог хэвийн үзэгдэл хэмээн тоолгүй өнгөрөөсөн бөгөөд тэрээр өсвөр насандаа ч үргэлжлүүлэн зүүдэндээ явсаар хамгийн анх өрөөнийхөө ханан дээр зураг зурж байсан гэдэг. Ли саяхан өөрийн зүүдэндээ зурсан 100 орчим бүтээлээ дуудлага худалдаагаар зарсан бөгөөд олсон орлогынхоо тал хувийг “Missing People” буяны байгууллагад хандивлахаар шийдсэн байна.

Энэ жил 62 настай Шотландын Роберт Вүүд хэмээх буурай зүүдэндээ хоол хийх хоббитой нэгэн бөгөөд тэрээр долоо хоногийн 4 – 5 өдөр хоол хийчихсэн гал тогоондоо сэрдэг гэнэ. Роберт 47 жил зүүдэндээ явж байгаа бөгөөд анхны тохиолдол нь 14 настай байхад нь гарч байжээ. Түүний эхнэр Элианорын хэлснээр түүний зүүдэндээ хийдэг хоол нь маш амттай харагддаг боловч хийсэн хоолноос нь огт идэж байгаагүй гэнэ.

Зүүдэндээ явдаг хүмүүст тохиолддог орчин үеийн хачирхалтай үйлдэл нь “Zzz – Mailing” бөгөөд энэ нь зүүдэндээ хэн нэгэн рүү и-мэйл илгээдэг зуршилтай хүмүүсийг хэлдэг байна. Ийм тохиолдлын нэг жишээг дурьдвал 2005 онд 44 настай эмэгтэй үдшийн 22 цагт унтахаар хэвтсэн бөгөөд хоёр цагийн дараа зүүдэндээ явж эхэлжээ. Тэрээр нөгөө өрөөн дэх компьютерээ асааж найзууд руугаа харилцан адилгүй утга бүхий мэйл илгээсэн ба судлаачдын хэлснээр үсгийн фонт нь том жижиг, харийн юм шиг ойлгомжгүй дүрслэлээр мэйл илгээсэн байжээ.

 

Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

Эх сурвалж: Будда.мн


URL:

Сэтгэгдэл бичих