Эрүүгийн 6 хэргийг прокурорт шилжүүлэв

5533272f76c3e4850322492d52f73664_LАвлигатай тэмцэх газар өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 14 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүний 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 56 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэх, эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж тус газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих