Б.Түвшинбат Казахын дэлхийн аваргыг нокаутанд оруулсан ч ялагдлаа

144137098055e993645e759Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо амжилттай үргэлжилж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр явагдлаа. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай боксчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдсөн юм.

Азийн АШТ-ий 49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой тулалдаж ялагдсан бол 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияарыг гурван үеийн турш илүүрхэн нокаутанд оруулсан ч ялагдав.

Харин 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдаж ялсан бөгөөд маргааш Казахстаны тамирчинтай алтан медалийн төлөө тулалдана.


URL:

Сэтгэгдэл бичих