“Алтай хотхон”-ы дээврээс хүн унаж, нас баржээ
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Алтай” хотхоны 29 дүгээр байрны 1 дүгээр орцны өргөтгөлийн дээвэр дээр өндрөөс хүн унаж, нас баржээ. Өчигдөр 17:08 цагт энэ тухай дуудлагыг хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алыан хаагчид ослын газар ажиллажээ.Дуудлагын дагуу ослын газар очиход, нэр хаяг нь тодорхойгүй 30-35 насны эрэгтэй хүн унаж, нас барсан байсныг цогцсыг буулган, тус дүүргийн Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
URL: