Ирэх даваа гарагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

olloo_mn_1438080956_gishvvd

Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдаж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл тогтов.Улсын Их Хурлын ээлжит бус чуулган ирэх даваа гарагт буюу 2015 оны есдүгээр сарын 07-ны 09.00 цагт эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих