Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

8b6b22ae20819eaoriginal

2015 оны есдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Алтай нуруунаас усжих Буянт, Хангай нурууны өврийн Завхан, Түй, Байдраг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Байдраг гол Баянбүрд сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна.

Иймд дээрх голуудын сав болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж байгаа малчид, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих