Бид бүгд цагаан будааг буруу агшаадаг

144135251655e94b4409b58

Цагаан будаа бол бидний өдөр тутамд хэрэглэдэг гол хүнсний бүтээгдэхүүний нэг. Гэхдээ идэхэд бас учир бий. Цагаан будаа нь хоол боловсруулалтад ямар ч асуудалгүй байдаг ч буруу хэрэглээ нь эрүүл мэндэд сайнгүй байдгыг сүүлийн үеийн судалгаанууд харуулаад байна. Цагаан будаа нь цардуул ихээр агууллагддаг тул хэт их хэрэглэдэг бол хоёрдугаар төрлийн чихрийн шижин мөн таргалалтын гол хүчин зүйл болж байдаг.
Агшаасан цагаан будааны гликоген нь биенд орж сахар болон хувирч, өөх болон удаан хугацааны туршд биед хадгалагдаж үлддэг. Ялангуяа халуун үед нь идэхгүй байх хэрэгтэй.

Цагаан будааны “хорыг” арилгаж идэх эрдэмтдийн зөвлөгөө.
Орц:

1 аяга цагаан будаа
2 цайны халбага наргил модны самрын тос /кокос/
ус
Хийх арга:

Будаагаа сайтар угаасны дараа буцалсан ус хийнэ /хүйтэн ус хийхийн оронд/.
Наргил модны самрын тосоо хийж хутгана.
Будаа агшаагчаа залгаж болгоно.
Болсоных нь дараа хөргөж, хөргөгчинд хийж 12 цаг болгох хэрэгтэй.
Тэмдэглэл:

12 цагийн турш хөргөгчинд хадгалах нь цардуулын хэмжээг 2 дахин бууруулдаг.


URL:

Сэтгэгдэл бичих