Б.Сарантуяа хандивын тоглолтод дуулна

9b675bad7e4b21f6originalӨөрийн цахим хуудсаараа шүтэн бишрэгчидтэйгээ байнгын холбоотой байдаг гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа нэгэн хандивын тоглолтод оролцох болсноо фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгдлээ. Түүний оролцох “Чамдаа, миний хайр” хандивын тоглолтод дуучин Б.Баярцэцэг, камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар зэрэг олон уран бүтээлч оролцох аж.

Хандивын тоглолт энэ сарын 11-нд 19.00 цагт Оросын соёл шинжлэх ухааны төвд болно. Тоглолтын бүх орлогыг саксафонч Дмитрий Таганын эхнэр Б.Ганцацралын хорт хавдрын эмчилгээний зардалд зориулах юм. Б.Ганцацралын өвчнийг Солонгос улсад яаралтай эмчилгээ хийж анагаах боломжтой бөгөөд эмчилгээний зардалд 50 сая төгрөг шаардлагатай ажээ.

Дуучин Б.Сарантуяа фэйсбүүктээ“Өглөөний мэнд. Найзуудаа жинхэнэ намар эхэлж байх шиг. Бидний дотны анд Дима сайхан сэтгэлтэй авьяаслаг саксафончинд минь бас нэгэн таагүй зүйл тохиолджээ. Миний хувьд дуу хуураараа дэмжье гэж бодлоо. Энэ сарын 11-нд тоглолт болно манайхан дэмжээрэй” хэмээжээ.


URL:

Сэтгэгдэл бичих