ХҮН-ынхан урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа

ХҮН         Хөдөлмөрийн Үндэсний Намын дэргэдэх Хөгжил ХҮН бодлого, судалгааны хүрээлэн Халх голын 500мянган га газрт хийсэн судалгааны ажлынхаа урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.

Судалгааны урьдчилсан дүгнэлтээр Хөдөө аж ахуйн Халх гол эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын шийдвэр нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын зүйл заалтуудтай ноцтой зөрчилдөж байгааг тогтоожээ.  Тодруулбал, хүнсний урт хугацааны аюулгүй байдал, байгаль орчин, хөрс, ан амьтан, ургамал, усны нөөцөд үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг үнэлээгүй байна. Мөн чөлөөт бүсийг яагаад заавал Халх голын бүсэд сонгож байгаа үндэслэл, төсөл хэрэгжсэнээр гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ямар үр өгөөж өгөх талаар тооцоо судалгаа байхгүй, улсын хөгжлийн маш чухал бодлого гэхэд үндэслэл муутай болсон байна.

Түүнчлэн олон тооны ноцтой эрсдэлүүд дагуулж болохоор шийдвэр болсныг дүгнэн хэллээ. Тиймээс Халх гол чөлөөт бүс байгуулах, хөгжүүлэх талаар судалгаа, нөлөөлөл, эрсдлийн үнэлгээг дахин сайтар хийж, төслийн загварыг шинэчлэн, бодлогын шийдвэрийг эргэж харах, залруулах шаардлагатай гэж үзэжээ.

Энэхүү ажлыг заавал үр дүнд хүргэнэ гэдгээ Хөдөлмөрийн Үндэсний Намын гишүүн н.Бат-Оргил  хэлж байна. Түүнчлэн н.Бат-Оргил хэлэхдээ ”Аливаа чухал тогтоол, шийдвэрийг  тэмдэглэлт баяр ёслолын өмнөх орой гаргадаг жишиг тогтчихсон. Энэ жишгээрээ явж байна. Халх голын 500мянган га газрыг  эдийн засгийн чөлөөт  бүс болгох шийдвэрийг өнгөрөгч 7 сарын 9-ний орой гаргасан байсан” гэж хэллээ.

Мөн дээрх гаргасан дүгнэлтээ УИХ-ын бүх гишүүдэд явуулаад зогсохгүй онлайн хэлбэрээр байршуулах юм байна. Тиймээс иргэд энэ асуудлыг идэвхитэй дэмжихийг уриаллаа.

М.Март


URL:

Сэтгэгдэл бичих