“Роснефть” Хятадтай 30 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ
ОХУ-ын газрын тосны гигант “Роснефть” компани хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай Хятадын ChemChina концернтой гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний нийт хөрөнгө оруулалтын дүн 30 тэрбум ам.доллар аж.
Талууд, тухайлбал ChemChina Petrochemical Corporation-ийн эрх бүхий хөрөнгө оруулалтын төсөл дээр “Восточной нефтехимический компани” (ВНХК) хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн үндсэн нөхцлийг зөвшөөрч гарын үсэг зурсан гэнэ.
Тухайлбал, БНХАУ-ын ChemChina нь Алс Дорнодод ВНХК-г боловсруулах үйлдвэр барихад оролцох юм байна. Үүнээс гадна, “Роснефть” компани тус үйлдвэрт 4 сая тонн түүхий эд нийлүүлэх болно.
Гидрокарбоныг нь БНХАУ-ын нефть-химийн үйлдвэрлэлд ашиглаж болох гэнэ. Үүний хариуд Хятадын компани Алс Дорнодод өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлэх нь. Тэд бусад хэд хэдэн гэрээт ажлыг ч хийж болох нь.
“Бид өрөмдлөгийн үйлчилгээ болон Алс Дорнодод хөгжиж байгаа үйлчилгээний төрөл бүрийн салбарын хэд хэдэн гэрээт үйлчилгээг авахаар хуулийн дагуу Хятадын хэд хэдэн компаниудтай тохиролцсон.
Энэ үе шатанд үйлчилгээний нийт үнийн дүнгийн хэмжээ ойролцоогоор 550 сая ам.доллар болно” хэмээн Роснефть-ийн захирал Игорь Сечин ярьсаныг “Коммерсант” иш татан мэдээлжээ.
М.Баяр
gereg.mn
URL: http://www.fact.mn/233093.html