Ч.Сайханбилэг: Хоточ банхар шиг хол явахгүй улстөрөө боль

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийж, “Бие даагчдын зөвлөл”-д хатуухан анхааруулга өгөв. Учир нь тус зөвлөлийнхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Бээжинд очиж Тавантолгойн зарим асуудлаар нууц хэлбэрт тохироо хийх гэж байгаа тухай нийтэд мэдээлсэн байна.

Харин Ерөнхий сайд үүнд хариулт болгож албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Монгол Улсын ямар ч хууль дүрэмд байхгүй, албан ёсны бүртгэлгүй Бие даагчдын зөвлөл гэгч ташаа мэдээлэл түмэнд хүргэлээ. Миний бие Бээжинд очихгүй. Тэнд ямар ч нууц гэрээ тохироо хийхгүй. БНХАУ-д болох зуны форумд оролцоно. Энэ форум Бээжинд ч болохгүй өөр хотод болно. Тэнд Монгол Улсынхаа байр суурийг илтгэнэ. Ямар ч гэрээ хэлцэл хийхгүй. Гэрээ хэлцэл хийхдээ Монгол Улсад, энд албан ёсоор нээлттэй хийнэ. Хийхдээ энэ мэт албан бус хүмүүсээс асуухгүй, тусгай мэргэжлийн байгууллага, холбогдох хууль ёсны байгууллагад хандах болно” гэдгээ дуулгалаа.

Ингэхдээ тэрээр хол явахгүй хоточ банхар шиг улстөр хийхээ боль хэмээн “Бие даагчдын зөвлөл”-д хандлаа.


URL:

Сэтгэгдэл бичих