Анх удаа нэг хониноос 40 кг ноос хяргажээ
Австралиийн фермер хониныхоо ноосыг хяргах үеэрээ нэг хониноос 40 кг ноос хяргажээ. Тус хонины ноосыг хяргахад таван хүн гар бие оролцжээ. Ийм тохиолдол анх удаа бүртгэгджээ. Амьтны эрхийг хамгаалагчид хэт их ноостой байх нь хонины амь насанд аюул учруулж болзошгүй байсныг анхааруулсан аж.
Австралийн Үндэсний ноос хяргалтын аварга Иан Элкинс 35 жил хонины ноос хяргахдаа урьд өмнө нь ийм их ноостой хонь хяргаж байгаагүй гэжээ.
URL: