Л.Гансүхийн шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол жагсаал хийж тэмцэнэ гэв

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн шүүх хурал  болж гэрчүүд ирээгүй гэдэг шалтгаанаар дахин хойшилсон.
2ia87hmr5o1kd1ot7m8m3n0v2uӨмгөөлөгчийн зүгээс  шүүх хуралд Багануурын нүүрсний уурхайн удирдлагууд болон дүгнэлт үйлдсэн н.Ичинхорлоог оролцуулах хүсэлт гаргасан ч “Гэрчүүд ирээгүй” гэсэн шалтгаанаар шүүх хуралдааныг энэ сарын 10 хүртэл хойшлуулж, Л.Гансүхийг цагдан хорьсон юм.
Үүнээс болж  Л.Гансүхийн тойргийн иргэд буюу Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд биш шүүхийн танхимд нээлттэй явуулахыг хүсэлтийг хүртэл ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлээд авсан.
Тэгвэл өнөөдөр Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд биш шүүх танхимд нээлттэй хийхийг шаардаж иргэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурлын үеэр Дархан сумын гуравдугаар багийн иргэн  С.Наранцэцэгтэй уулзаж, зарим зүйлийг тодруулахад “Л.Гансүх бол Дархан-Уул аймгаас 2 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, их бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байсан ард олны итгэлийн хүлээсэн хүн. Энэ хүн ийм зүйл хийсэн гэдэгт бид итгэхгүй байна. Шүүх засаглал, шүүх ажиллагаа гэдэг шүүхийн танхимууддаа л болох зүйл. Гэтэл өнөөдөр шоронд хийнэ гэж байгаа нь шүүхийг нээлттэй явуулахгүй гэсэн башир арга гэж үзэж байна. Учир нь аливаа хорих анги тодорхой дэг, дотоод дүрэм журамтай. Тиймээс нээлттэй байдал энд алдагдах юм. Хэрвээ энэ мэтээрээ шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол бид жагсаал, тэмцэл хийнэ. Өнгөрсөн удаад бид энэ асуудлаас болж АТГ, Төв аймгийн мөрдөн байцаах газрын гадна жагсаал хийж байсан” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих