Татварын өр 640 орчим тэрбумд хүрчээ

076b5578e96d5a48greatЗГХЭГ-ын дарга, Сангийн сайдын үүрэг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийсэн билээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталсан.

Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 дугаар сард хэрэгжүүлсэн. Энэ хууль 8000 гаруй компанийг хамарч, татварын суурь өр 4.5 их наядаар нэмэгдэж байжээ. Тэгвэл энэ удаагийн хуулийн талаар тэрбээр “Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарсан байгаа.

Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импортын хэмжээ эрс буурсантай холбоотой. Одоо дэлхий нийтэд шатахууны үнэ буурч байна. Нефтийн үнэ буурахад манайд ашигтай. Гэвч Монгол Улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг зэс, нүүрс, төмрийн үнэ унасан.

Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай. Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн татварын өр байгаа. Энэ бол татвараа нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг биш, зүгээр өр юм. Тиймээс компаниуд дээрх 640 тэрбум төгрөгийн татварыг төлөх ёстой” гэв.
Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих