Нярайг хайх ажиллагааг зогсоосон байна

036debe2b8dd2ef66c73baec2bbf1bcb

Энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн 22-р хороо, Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ голын усанд үйж урсгасан хэрэг гарч, олныг цочирдуулсан билээ.

Тэгвэл нярайг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ. Онцгойгийнхон тухайн өдрийн 20 цаг 40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан юм.

Одоогоор хэргийг харьяаллын дагуу БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэст мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг албаны хүн мэдэгджээ.

Тус хэрэг дээр ажиллаж буй Эрүүгийн хэргийн байцаагч н.Баяр-Эрдэнэ “Хүүхэд амьд төрсөн, эсвэл дутуу, амьгүй байсан” зэргээр 43 настай эх нь зөрүүтэй мэдээлэл өгч байна. Тухайн эмэгтэйн хувьд Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн” гэх мэдээллийг өгчээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 September 2015

Ene humuus araatnaas dor boljee.

Сэтгэгдэл бичих