Гэмшил

715139455e8ed612a78b11

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сүүлийн хэдэн өдөр хэвлэлийнхнээр гэмшиж байгаагаа дайн, өөрийгөө далдуур илэрхийлэв. Тэрбээр “Н.Энхбаяртай тааралдаад мэнд мэдэлцээд өнгөрсөн. Гэхдээ ер нь бид хоёрын дундуур хар муур гүйчихсэн юм билээ” хэмээн мэдэгдэл хийв. МАХН-ын дарга Н.Энхбаяр Ц.Нямдоржийн энэхүү өчлийг сонссон нь лавтай.

Ц.Нямдоржийн яриагаар бол Н.Энхбаярыг баривчлах ажлыг АТГ, Тагнуулын ерөнхий газрынхан хийх ёстой байсан ч чадалгүй цагдаа нарыг нь энэ ажилд татан оролцуулсан юм байх. Тэрбээр Н.Энхбаярыг баривчлах явцыг мэдээгүй байсан нь ч үнэн гэдгээ дахин дахин баталсан.

Товчхондоо бол Н.Энхбаяр, Ц.Нямдорж гэдэг хоёр хүний хооронд хар муур гүйснээс болоод буруу ойлголцчихжээ. Ингээд л энэ хоёр эрхэм буруу харалцсан, тэрнээс хойш нэг ч удаа тухтай уулзаагүй гэдэг ойлголтыг Ц.Нямдорж өгөв. Хожимдсон гэмшил үү, ухаарал уу. Ерөнхийлөгчийн Өршөөлийн тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээж авбал Ц.Нямдорж иймэрхүү зүйл ярьсандаа амаа барих болов уу.

У.Жанцан


URL:

Нэр: зочин Огноо: 4 September 2015

Зөв шүү монгол хүмүүс байна даа бие биенээ уучилж чаддаг байх хэрэгтэй ямар Элбэгдорж ерөнхийлөгч шиг өс зангидан өшөө хорсолдоо туйлдан ядарч ухаан муутай үйлдэл гаргаж өөрийгөө ард түмэнд ямар аймаар хүн гэдгээ харуулж булайгаа чирэхдээ яахав дээ. Яасан дуусдаггүа өшөө хорсол вэ.

Сэтгэгдэл бичих