Ч.Цэлмүүн: Үнэхээр зүйрлэмээр байвал намайг “сар” гэж болно

5496
Дуучин Ч.Цэлмүүн саяхнаас цахим сүлжээг идэвхтэй ажиллуулах болжээ. Тэрбээр энэ сарын 2-ны орой фэйсбүүкээрээ дамжуулан шүтэн бишрэгчдэдээ талархсанаа илэрхийлжээ.

Тэрбээр “Танихгүй хүмүүсийн мессэж нь автоматаар спам руу орчихдог юм байна. Сая л хүмүүсийн цаг зав гарган сэтгэлээ хуваалцаж, урам зориг хайрласан үнэхээр үгээр хэлэхэд ч бага тэр л үгсийг уншиж суулаа. Зарим сэтгэгдлийг уншаад санаа зовох шиг.

Миний амьдралд инээмсэглэл, баярын нулимс, итгэл найдвар, зөвлөгөө мөн урам өгч байгаа та нарт болдог бол хэрхэн хүндэлж, талархаж буйгаа харуулахсан. Хүмүүс од гэж ярьдаг. Би тэр од нь биш шүү. Үнэхээр зүйрлэмээр байвал намайг “сар” гэж болно.

Сар нарны тусламжтайгаар харанхуй тэнгэрт гэрэлтдэг шиг та нар миний амьдралд байгаа учраас л би энд байна. Би мундаг, чаддагтайдаа биш та нар дэмждэг учраас би урам зоригтойгоор алхдаг.

Уг нь үүрээр ажлын шугaмаар Дархан явах ёстой. Гэтэл шөнө дунд энд нулимстайгаа холилдоод сууж байна. Намайг ингэж суулгаж чадсан та нарт би хайртай шүү” хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.


URL:

Нэр: zochin Огноо: 4 September 2015

ихэнх олны танил хүмүүс нээх ухаантай юм бүхнийг мэддэг юм шиг төгс вм яриад байдаг. би цэлмүүнийг дэмждэггүй бас дууг нь ч нээх сүртэй сонсоод бйадаггүй харин тэгсэн энэ дээр энгийн л юм хэлж, өөрөөр хэлбэл сэтгэл харагдаж бйана… дажгүй шүү

Сэтгэгдэл бичих