Монгол жолооч 70 оронд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг баталснаар монгол жолооч гадаадад, гадаадын иргэд Монголд тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий Олон улсын үнэмлэхийг хэвлэхээ болжээ.
Ингэснээр Замын хөдөлгөөний тухай Вений конвенцийн гишүүн орноос олгогдсон олон улсын жолооны үнэмлэхээр гадаадын иргэд Монгол Улсад, Харин Монгол Улсын иргэд Вений конвенцод нэгдсэн 70 гаруй улсад тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох юм байна.
Одоогоор уг олон улсын үнэмлэхийн үнэ болон бусад холбогдох журам нь батлагдаагүй байгаа юм байна. Гэхдээ манай улсын иргэд монголдоо зөвхөн үндэсний жолооны үнэмлэхээ ашиглах юм байна.
Монголын мэдээ
URL: