Удаан үйлчилгээтэй урагшгүй “ХААН БАНК” иргэдээ ялгаварлаж эхэллээ

Монголын бүх аймаг сум, орон нутгийн өнцөг буланд хүрч үйлчилдэг болоод ч тэр үү иргэд “Хаан банк”-г ихээхэн сонгон үйлчлүүлдэг.  Гэтэл нэгэнт хэрэглэгчдээ олчихсон тэдний хувьд мөнгө тааруу оюутануудтай цаг заваа дэмий үрээд хэдэн төгрөгийг нь гүйлгээнд оруулаад суух боломж үгүй болсон бололтой. Учир нь юу вэ гэвэл…”Хаан банк”-ныхан иргэдийг баян хоосноор нь ялгаварлан үйлчилнэ гэдгээ ил тодоор зарлан, оюутан залууст үйлчлэхгүй гэх  “улайм цаймдаа гарсан” шийдвэр гаргасан байна.6122“Хаан банк”-ны хувьд зөвхөн  VIP зэрэглэлийн үйлчлүүлэгчид нь л хамгаас чухал болохоос бага  мөнгөөр үйлчилгээ үзүүлдэг оюутан залуус хэрэггүй. Угтаа бол Монгол улсын иргэн бүр аливаа үйлчилгээний газар адил тэгш эрх эдлэх ёстой гээд хуулиндаа заачихсан байгаа. Магадгүй ерөнхий  удирдлагууд нь гадаад хүмүүс байдаг болохоор энгийн борчуул иргэдийгээ ошоож үздэггүй байгаа юм болов уу даа.

Ямартай ч Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээсээ өдийг хүртэл бидэнд зээлүүлэх нэрийдлээр хүүтэй мөнгө олгон элдэв аргаар шулж  банкаараа дамжуулан Монголчуудын мөнгийг хүүлэн “баяжиж” гүйцжээ. Нэг хэсэг  малчдын малыг банкны барьцаандаа хурааж хотыг нь харлуулж  байгаа сураг дуулдсан.  Үнэн хэрэгтээ ХААН гэдэг үг нь Хөдөө аж ахуйн банк гэсэн үгний товчлол гэсэн. Тэгсэн мөртлөө  “Хөдөө аж ахуйн Их сургууль”-н оюутнуудад  Зайсан дах салбар нь үйлчлэхгүй гэх юм.CN_LO-CUcAARaGdТэгээд ч  ХААН банкны  аль нэг салбарт үйлчлүүлэхийн тулд дор хаяж 30-50 хүний дараа, 40-60 минут хүлээж   байж  үйлчлүүлдэг явдал гэм биш зан болжээ. “Танд ойрхон, Түмэнд итгэлтэй гэж  өөрсдийгөө рекламддаг шигээ үйлчилгээгээ түргэн шуурхай болгох тал дээр энэ банкныхан ажиллах хэрэгтэй юм болов уу ?

Эс бөгөөс иргэдээ ялгаварладаг, үйлчилгээ нь удаан ХААН нэртэй ХОЙРГО банкаар үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт буурах биз.

Э.Намуун


URL:

Нэр: Anonymous Огноо: 4 September 2015

2-3 цаг сууж байж мөнгөө тушаах юм. Олон теллерийг ажиллуулах хэрэгтэй байна.

Нэр: зочин Огноо: 4 September 2015

хөдөө ч адил бөөн их зантай тэнгэрийн амьтад байдаг.Эдийн засагчид нь хүнийг ялгаварлан харьцдаг.

Нэр: Anonymous Огноо: 4 September 2015

Хаан банк үнэхээр хүнд сурталтай шүү дээ бас ялгавартай харьцана

Сэтгэгдэл бичих