Украинд бослого гарлаа

украин бослого        Оросын холбооны салан тусгаарлагчдыг эрс эсэргүүцдэг ардач радикал нам болон хэт үндсэрхэг Свобода намынхан Украины ЗГ-ын үүдэнд  бослого дэгдээсэн байна.

Үймээний шалтгаан нь ОХУ-ын салан тусгаарлагчдын эзэлсэн зүүн Украины хотуудад автономит эрх олгох асуудлаар Парламентийн гишүүд хэлэлцэж 450 хүн санал өгсний 256 нь дэмжсэн байна. Харин тус улсын үндсэрхэг үзэлтнүүд үүнийг эсэргүүцэж бослого дэгдээжээ.  Үймээний үеэр босогчид тэсрэх бөмбөг хэрэглэсний улмаас 122 хүн эмнэлэгт хүргэгдэж, 11 хүний биеийн байдал хүнд байгааг дотоод хэргийн сайд мэдээлжээ.  Босого дэгдээсэн хэргээр 30 хүнийг саатуулаад байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих