Си дарга ОХУ-ын цэргүүдийг алхсаны дараа уйлжээ
Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ялалтын парад зохион байгуулагдсан билээ. Тус парадыг үзэхээр дэлхийн 49 орны удирдлагууд Бээжин хотноо хүрэлцэн иржээ.
Парадын үеэр 12 мянган цэрэг, 200 байлдааны онгоц, нисдэг тэрэг, 500 цэргийн зэвсэгт техник оролцож, дэлхийн 17 орны цэргүүд алхсан юм. Тус парад хоёр цаг үргэлжилсэн бөгөөд амжилттай зохион байгуулагдсан хэмээн Бээжингийн удирдлагууд мэдэгджээ.
Тэгвэл парадын үеэр ОХУ-ын цэргүүдийг алхсаны дараа Си дарга уйлжээ. Энэ үед түүний дэргэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зогсч байжээ. Энэхүү уйлж буй бичлэг нь “CCTV”-ээр дамжуулсан шууд нэвтрүүлгийн үеэр гарчээ.
Тоймчхүү
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Одоо хятадын хоол болж байж улс орноороо бахархаж байгаа улсын удирдагчийг нь хараад өрөвдөж өнгөрсөн зүйлсыг сөхөж байхаар өөрсдыгөө нэг хараад өрвөд бас яаж энэ гарцаас гарах вэ гэдгээ бодооч ээ????ЭНЭ ЦАГ ҮЕЭ ХАРААЧ ЭЭ????үр хүүхэдүүд минь хэдхэн жилийн дараа хятад хүнд алуулж,хавчигдаж, хятад хүн авчираад заяаны хань минь энэ гэж хэлэх ойрхон болчихоод байна.тэр цагт энэ улс төрд гарсан эрлийз хурлийзууд баярлалдаж санаа нь гүйцэнэ эднийг дагаж улс орноо луйвардаж зарсан нөхөдын үр хүүхэд нь эх орон минь гэж хэлэх эрхгүй болж эцэг эхээ буруутгаж Монгол гэж хэлхээсээ ичих вий.ардын хүүхдүүд яахав тулаад ирсэн зовлонг энэ хэдэн өвөрМонголчууд шиг,Түвдүүд шиг,Уйгарууд шиг нулмисаарааьсэтгэлээрээ хатаж зовно биз.үр хүүхдүүддээ юу л бэлдээд байна даа бид……………………………………………………..сэтгэл уйлж,дотор бачуурж,цус бургилж байна