Prius 20-д хамгийн өндөртөө ямар хэмжээтэй дугуй тавьж болох вэ?

DSC_0061Доктор Авто Сүлжээ ХХК-ийн дугуйн худалдааны зөвлөх Э.Тэмүүжин зөвлөж байна. Автомашин хэрэглэгчийн мэдлэгийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Приус 20-д хамгийн өндөртөө ямар хэмжээтэй дугуй тавьж болох талаарх зөвлөгөөг бэлдлээ.
Prius 20-ийг үйлдвэрээс стандарт дугуйтайгаа гадаргуугаас тэнхлэг хүртлэх зай нь 14.5 см байхаар бүтээсэн байдаг.

 

Энэ нь манай орны замын нөхцөлд намдаад байдаг учир хурд сааруулагч, энхэл донхолтой замаар явах үед тэнхлэг тулах, шүргэх, цохих гэх мэт хүндрэл тохиолддог.Иймээс ихэнх хэрэглэгчид аль болох өндөрлөж дээрх асуудлуудыг шийдэхийг хүсдэг.
Prius 20 автомашинд стандарт хэмжээтэй дугуй нь 185/65/R15 бөгөөд жолооч нар практик дээр дараах хэмжээгээр томруулж өндөрлөдөг.

 

  • 195/65/R15
  • 205/65/R15
  • 215/65/R15

Эдгээр хэмжээстэй дугуйг хийснээр таны машины газраас тэнхлэг хүртэлх зай хир өндөр болохыг хүснэгтээс үзээрэй.

Хэмжигдэхүүн /мм/ Стандарт хэмжээ Өндөрлөх хэмжээ Хамгийнтохиромжтой хэмжээ Ачаа их ачдаг, олон хүн сууж явдаг бол тохиромжгүй
Дугуйн өргөн 185 195 205 215
Дугуйн өндөр 65 65 65 65
Обудны хэмжээ 15 15 15 15
Дугуйн өндөр 120 126 133 139

 

Үйлдвэрлэгчийн зүгээс хаалганы бага дээр заасан дугуйг ашиглахыг анхааруулсан байдаг. Хэрвээ тохиромжгүй дугуй ашиглавал осолд хүргэх хүртэл аюултай байдал бий болохыг анхааруулая.

Эх сурвалж: cardoctor.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих