Эрчүүдийг хориглоно!

images         Кенийн Самбуру нутагт Уможо хэмээх тосгон байдаг ба энэ тосгон нь эрчүүдэд хаалттай гэнэ. Тодруулбал  тосгонд зөвхөн эмэгтэйчүүд,  хүүхдүүд амьдардаг бөгөөд эргэн тойрноо  торон хашаагаар хүрээлсэн байдаг аж. Энэ тосгонд Их Британийн цэргүүдэд хүчирхийлүүлсэн болон улсынхаа шударга бус, хүний ёсноос гажууд үйлдлээс зугтсан охид, эмэгтэйчүүд амьдардаг юм байна.

        Их Британийн цэргүүдэд хүчирхийлүүлж амь  гарсан 15 эмэгтэй хамтран 1990 онд энэхүү тосгоныг байгуулж байжээ. Өдгөө Уможо тосгонд 50 орчим эмэгтэй , 200 гаруй хүүхэд эсэн мэнд, айх аюулгүй оршин сууж байна.


URL:

Сэтгэгдэл бичих