Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ХБНГУ-ын “Die welt” сонинд ярилцлага өглөө
“Die welt” сонин нь 1946 оноос эхлэн хэвлэгдэж байгаа ХБНГУ-ын өдөр тутмын голлох сонинуудын нэг юм. Ерөнхий сайд тус сонины сэтгүүлчийн асуултад хариулж, Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар ярилаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинээр боловсруулан баталснаар гадаад дотоод хөрөнгө оруулагч гэж ялгалгүйгээр бүгд ижил нөхцөлтэй болсон гэлээ.
Мөн эдийн засгийг солонгоруулах бодлого баримталж байна. Уул уурхай монголын эдийн засгийн солонгын нэг өнгө байх болно. Манайд мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зэрэг хөрөнгө оруулах олон салбар байна. Монгол Улс ХБНГУ-тай нүүрс шингэрүүлэх төсөл, Ази Европыг холбосон дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгийг хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: